Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.17

Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ

Долоо хоногийн даваа гараг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр Төрийн ордны А танхимд болно.

Уг уулзалтад Засгийн газрын сайд нар оролцож, тухайн салбартаа хийж буй ажил болон цаашид юу хийх тухайгаа тайлагнадаг. Тэгвэл өнөөдөр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл оролцох ажээ. 

Тэрбээр нийслэлд өнгөрсөн онд хийсэн ажлаа танилцуулахаас гадна, энэ онд хийгдэх бүтээн байгуулалт, зам засвар, барилга, орон сууцны ажлуудын талаар мэдээлэл өгөх юм байна.  

Өнгөрсөн жилийн хувьд нийслэлд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх  жилүүдэд хийгдэж байгаагүй ажлын эхлэлийг тавьсан билээ. Тэгвэл Э.Бат-Үүл дээрх ажлаа энэ жил хэрхэн үргэлжлүүлэх талаар мэдээлэл өгөх юм байна.  Уулзалт 12.00 цагаас эхэлнэ.