Мэндчилгээ
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.03.26

Мэндчилгээ

 Хүнсний аж үйлдвэрийн салбарын нийт ажилтан, ажиллагсад, үе үеийн ахмадууд , инженер, техникийн ажилтнууд, мэргэжил, зорилго нэгт хамт олон Та бүхэндээ хөнгөн, хүнсний аж үйлдвэр, худалдааны ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Монголын Хүнсчдийн Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хүний амьдралд нэн тэргүүний эрэлт, хэрэгцээт зүйл бол хоол хүнс гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрэглэж байгаа хоол, хүнснийхээ чанар, найрлага бүтэц, харьцааг зөв байлгах явдал эрүүл амьдрах, бие бялдар, оюун ухааны өв тэгш хөгжилтэй байхын суурь нөхцөл болдог, Үүнийг нийт улс, үндэстний хэмжээнд авч үзвэл тухайн улс орон хэр хүчирхэг, оюунлаг, өндөр байхын үндэс төдийгүй үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болдог учраас аль ч улс орон хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгойлон анхаарч төрийн бодлогын цөмд тавьсаар иржээ.

Өнөөдөр дэлхийн хүн амд хүрэлцэхүйц  хүнс үйлдвэрлэгдэж байгаа боловч нэг тэрбум хүн ядуурлын улмаас өлсгөлөн амьдарч байна, Энэ зууны дунд үед 9 тэрбум болтлоо өсөх дэлхийн хун амыг тэжээхийн тулд хүнс үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлж, хүнсний хуваарилалтыг сайжруулан, ядуу орнууд дахь өлсгөлөнг бууруулах шаардлага бий боллоо. Иймээс 2015 он гэхэд ядуурлыг 50 хувь бууруулах зорилтыг НҮБ-аас Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд дэвшүүлсэн билээ.

 Монгол орны  өргөн уудам газар нутаг, олон сая мал сүргийн нөөц баялагт тулгуурлан органик хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, экспортлох нөхцөл бүрдүүлэх замаар манай улсыг хүнсний тусламж авдаг улс орноос хүнс экспортлогч орон болгох боломж бий гэж саяхан Улаанбаатар хотноо чуулсан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралд оролцогчид нотоллоо. Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс дэх улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөцийн загвар орон болгоход НҮБ-ын ХХААБ дэмжиж ажиллахаа ч илэрхийлсэн.

Даяарчлалын эрин үед дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан технологийн ололт амжилтаас суралцан түүнийгээ эх орныхоо хөгжил цэцэглэлт, хун ардынхаа амьдралын сайн сайхны төлөө зориулах, өөpөөp хэлбэл эрдэм боловсролд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулснаар манай улс эрчимтэй хөгжиж чадна гэж үндэсний эрдэмтэн мэргэжилтнүүд шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрлэгчид дуу нэгтэй баталж байгаа юм,

Үнэхээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын давуу талыг ашиглан байгалийн гаралтай экологийн цэвэр хүнс, түүний дотор “монголын онцлогтой" олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бий. Гэвч дотоодод бэлтгэж байгаа бүтээгдэхүүн нь олон улсын болоод өөрийн шаардлага, стандартаа  төдийлөн сайн хангаж чадахгүй байна.

Тухайлбал мах, махан бүтээгдэхүүний хувьд түүхий мах экспортлохоос илүү боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл стратегийн хувьд илүү ач холбогдолтой, Экспортын мах, махан бүтээгдэхүүний дунд хиам, консерв зэрэг боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувь маш бага, үйлдвэрүүдийн техник, технологийн түвшин дэлхийн стандартын шаардлагад хараахан хүрээгүй, хүрсэн  ганц нэг нь түүнийгээ олон улсын түвшинд баталгаажуулж чадахгүй байна.

Түүнээс гадна мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад тээврийн сүлжээ ихээхэн хүндрэл үүсгэж байгааг ч бид мэднэ. Нарийн технологи хэрэглэх, нэвтрүүлэх тухайд ч мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ дутмаг, мэдлэг чадвар хангалтгүй байгаагаас шалтгаалж буй бэрхшээл хүнсний аль ч салбарт түгээмэл харагдаж байна.

Манай улсын гаднаас авч байгаа нийт бүтээгдэхүүний 10.7 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.

Тэрчлэн байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдгээс шалтгаалан хөдөө аж ахуйгаас сүү бэлтгэх саалийн хугацаа манайд богино байдаг. Энэ нь дулааны улиралд сүүний нөөцийн илүүдэл, хүйтний улиралд сүүний нийлүүлэлтийн хомсдол бий болгодог. Гэтэл дулааны улиралд бий болдог сүүний ихээхэн нөөцийг хэрхэн ашиглах арга технологийн шийдлийг өнөө хэр олоогүй байгаагаас боломжит нөөцийн гуравны нэгийг ашиглаж чадахгүй алдаж, оронд нь жилд 18 сая литр сууг импортолж байна.

Манай улсын гаднаас авч байгаа нийт бүтээгдэхүүний 10.7 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой суун бүтээгдэхүүн, гурил, төрөл бурийн хүнсний ногоо, гахайн мах, өөх, шувууны мах, өндөг зэрэг бүтээгдэхүүн ихээхэн хувийг эзэлдэг. Эдүгээ дэлхий дахинд хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарт тэргүүлэх чиглэл болоод байгаа зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэл бараг эхлээгүй байна.

Хүнсний аж үйлдвэрийн салбарын өмнө тулгараад байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх зөв  гарцыг олох, салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулан олон улсын түвшинд ажиллах чадвартай удирдах бүрэлдэхүүнийг бий болгоход тор, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоодын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн чухал. Удахгүй болох Монголын Хүнсчдийн Холбооны ээлжит 6 дугаар их хурал үүнд тодорхой хариу эгч, ойрын жилүүдийн тулгамдсан зорилтуудыг онож тодорхойлоход шийдвэрлэх алхам болно гэдэгт итгэж байна,

Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэсэн Монголчуудын билэгшээлт сайхан хэллэг бий, Удахгүй гурван  саяулаа болох Монгол айл бүрийн өргөө гэрт баяр хөөр, аз жаргал ундарч, идээ, будаа, эдлэл хэрэглэлээр элбэг дүүрэн, эрүүл энх, саруул сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүль

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монголын Хүнсчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва