Д.Дамба ажлаа тайлагнана
Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба
2014.05.22

Д.Дамба ажлаа тайлагнана

Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Д.Дамба ажлаа өгснөөр тус холбооныхон шинэ тэргүүн сонгохоор болжээ.

Ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу энэ сарын 28-нд тус ассоциацийн ээлжит бус хурлыг "Blue sky"-т хийхээр товлосон байна. Энэ үеэрээ шинэ тэргүүнийг сонгох аж.

Тус ассоциацийн тэргүүн асан Д.Дамба 2010 оноос хойш хийсэн ажлаа тайлагнах юм. Мөн гишүүд нь ирэх жилийн прогнозыг гаргахаар бэлдэж буй юм байна