С.Одонтуяа ээжүүдийг уриалав
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.05.22

С.Одонтуяа ээжүүдийг уриалав

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цахим ертөнцийн ээжүүдийн группын идэвхтэй гишүүдийн нэг. Тэрбээр ээжүүдтэй санаа бодлоо хуваалцаж, зарим хэрэгтэй мэдээллээр ч хангадаг.

Өчигдөр л гэхэд тус группд "Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. "Мommy central" групп нь эмэгтэйчүүд, ээжүүд бие биедээ зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар болон олон чухал асуудлаар туршлага солилцоход ихээхэн хувь нэмэр оруулж байдагт би туйлын баяртай байдаг. Удахгүй хаврын чуулганаар эмэгтэйчүүд бидэнд шууд хамааралтай олон чухал хуулийг хэлэлцэнэ.

Тухайлбал, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Архины хяналтын, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг өргөн барина. Та бүгд хэлэлцүүлэгт оролцоорой. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг. Бүх ээжүүд, бяцхан үрс та бүгдэд эрүүл энх, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн пост бичсэн байна.