МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа
2014.05.15

Ц.Жадамбаа: Силикон хаусын нэр нь Монгол толгой юм

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа уригдан оролцлоо.

-         Монгол толгой брэнд болно гэж. Тэгэхээр ер нь силикон хаус гэж юу юм, яагаад монгол толгой гэж гарах болсон бэ?

Тэгэхээр монгол толгой гэдэг үгийг тайлбарлахын тулд үндсээр  нь эхэлсэн нь дээр байх. Бид ойролцоогоор хоёр жилийн өмнө шинэчлэлийн стратегийн долоон зорилт гэж тавьсан.  Энэ долоон зорилтоо 2012-2016 он гэсэн дөрвөн жилийн үечлэлтэйгээр тавьж өгөөд энэ зорилтоо үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна.  Бидний одоо хийж байгаа зүйл зорилтынхоо хүрээнд л хийгдэж байгаа ажлууд юм. Дундаас нь мэдээлэл авч байгаа хүмүүс хагас дутуу мэдээлэл авч байгаа учраас би үндсээр нь оруулъя гэлээ.

Эхний зорилт нь үндэсний хиймэл дагуул юм. Энэ хөтөлбөр нэлээд амжилттай явчихсан. Одоо бид үндэсний хиймэл дагуулаа  хөөргөх эсэх тухай шийдвэр гаргах асуудал голлох асуудал болсон. Энд бид нэлээдгүй ажлыг хийчихлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарах хүртэл шатандаа явчихсан байгаа. Хоёрдугаарт, бид төрийн түжрэлгүй үйлчилгээг хүргэхийг зорьж байна. 2004 оноос цахим засаглал гээд явж байсан. Цахим засаглалын үргэлжлэл буюу төрийн түгжрэлгүй үйлчилгээг  дэд бүтэц буюу өнөөдрийн бий болчихсон суурин дээрээ үндэслээд төрийн үйлчилгээг мэдээллийн технологийн давуу байдлыг ашиглаж хүргэх вэ гэдэг зорилтын ажил.

Гуравдугаарт, орон нутгийн хямд үнийн интернет юм. Энэ нь цахим засаглал буюу төрийн түгжрэлгүй үйлчилгээтэйгээ уялдаж байгаа. “Саалиа бэлдэхийн тулд саваа бэлд” гэдэг шиг интернетээр дамжуулж төрийн үйлчилгээг авч чадна.  Тэгэхээр Улаанбаатарын иргэдийн хувьд хямд үнийн, өндөр хурдын интернет авч байгаа бол алслагдсан сум сууринд байгаа орон нутгийн гэх тодотголтой сум, аймгийн иргэд яаж хямд үнийн интернетийг авах вэ,  яаж тоон хуваагдлыг  арилгах вэ гэдэг асуудал юм.  Нэг үгээр хэлбэл мэдээлэлд ойрхон иргэн баялагт ойрхон байдаг. Тэгэхээр баялгийг түгээх хэлбэр нь мэдээлэл юм байна. Тиймээс яаж үүнийг ойртуулах вэ гэдэг үүднээс энэ зорилтоо тавьсан. Дөрөвдэхь зорилт нь та бүхний сонирхож байгаа тоон телевиз юм.  Долдугаар сарын 1-нд тоон системд шилжинэ гээд зарлачихсан байгаа.

“Монгол толгой-Силикон хаус”-ын нээлтэн дээр

Тавдахь нь, оюуны бүтээмж, өндөр цалинтай ажлын байр буюу Монгол толгой руу холбогдож ирж байгаа юм. Зургаа дахь нь, олон улсын стандартын бүтээгдэхүүн бүтээх.  Энэ нь Монгол толгойтойгоо уялдаж байгаа. Долоо дахь нь, шууданд суурилсан дэвшил юм. Одоо шуудангийн тухай ойлголт харьцангуй өөр болсон шүү дээ. Хүмүүс мессеж бичиж, утсаар ярьдаг болчихсон учраас хүмүүс шуудан гэдэг зүйл байхгүй болсон мэт ойлгодог. Гэтэл орчин үеийнхээ хэлбэрээр шуудан яаж хөгжиж байна вэ гэхээр Монголоос бусад улс оронд шуудангийн хөгжил ямар байгаа юм, тэрийг яаж Монголдоо хөгжүүлэх юм бэ гэдэг ийм долоон зорилт тавьсан.

Энэ зорилтын тав, зургаа дахь зорилт нь Монгол толгой силикон хаусын тухай бий. Тэгэхээр Монгол толгой гэдгийн тодотгол нь дээрээ явж байгаа. Силикон хаусын нэр нь Монгол толгой юм. Монгол толгой гэдэг үгийг бид маш учиртай сонгосон. Яагаад гэвэл бид мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай яриад их олон жил болж байна. Одоо Монгол улс газар доорх баялгаасаа их хамааралтай байгаа нь өнөөдрийн эдийн засгийн байдлаас ч тэр, дэлхийн хөгжлөөс хамаарч байгаа. Тэгэхээр энэ хөгжлийг өшөө нэг шат ахиулах нь Монгол хүний оюун ухаан юм байна.  Үүнийг бид мэдлэгт суурилсан эдийн засаг гэж ярьж эхэлсэн.  Мэдлэгт суурилсан эдийн засгийн суурь нь олон хэлбэрийн зүйлүүд байгаа. Тэрний нэг нь эдийн засгийн суурин дээр байгаа юм. Тэгэхээр Монгол хүний оюун ухааныг хөгжүүлье гэдэг үүднээс Монгол толгой гэж нэрлэсэн.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...