Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.03.04

Иргэд өөрсдөө тохиргоо хийж байж шинэ сувгууд нь нэмэгдэнэ

Төвөөс алслагдсан өрх айлууд DDSH антеныг  тусламжтай өргөн нэвтрүүлгийн олон сувгийг хүлээн авдаг.

Гэтэл сүүлийн үед хэрэглэгчдийн зүгээс телевизийн суваг гарахгүй болсон. Мөн сувгийн тоо эрс цөөрсөн гэх гомдлыг тавих болсон. Хөдөө орон нутгийн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу DDSH антен яагаад гарахгүй болсон талаар тайлбар авлаа.

DDSH телевиз компани 2014 оны 2-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө техникийн шинэчлэл хийж тоон технологид шилжсэн байна. Ийм шинэчлэлт хийснээс болж урьд нь гарч байсан сувгууд гарахаа байсан учраас тухайн антен дээр шинэ тохиргоо хийх шаардлагатай болжээ. Харин энэ талаар хэрэглэгчдэд тодорхой мэдээлэл өгөөгүйгээс ШӨХТГ болон мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт гомдол өргөдөл цөөнгүй ирсэн байна.

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа: Зарчмын хувьд асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ 2012 оноос хойш асуудал тавьсан гэж тайлбарлаж байгаа. Гэвч энэ нь реклам шинжтэй мэдээлэл очсон. Иргэдэд бүрэн ойлгуулаагүй нь компанийн асуудал. Эцсийн хэрэглэгч гомдол тавихгүй болтол арга хэмжээ авах шаардлага тавьсан.

Ийм өөрчлөлт хийснээр өмнө нь хүлээн авдаг байсан 18 суваг 64 болж нэмэгдэнэ. Мөн гаралтын өнгө чанар сайжирна гэх мэт давуу талтай. Гэхдээ энэ тухай мэдээллийг хангалтгүй өгснөөс хөдөө орон нутгийн иргэд сувгаа тохируулалгүй асуудал үүслээ хэмээн тус компаниас мэдээллээ. Одоогоор иргэд өөрсдөө тохиргоо хийж байж шинэ сувгууд нь нэмэгдэх юм байна. Тохиргоо хийх зааварчилгааг гарч байгаа цөөн сувгаар дамжуулан хүргэхээр болжээ.