Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.02.28

Ц.Жадамбаа: Монгол телевизийг үзэж байгаа үзэгчийн тоо буурч байна

Өнөөдрийн тодруулга ярилцлагаар Телевизийн салбарын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа Мэдээллийн харилцаа, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцаж байна.  

- Чуулганыг зохион байгуулах бодит шаардлага юу байсан бэ?

Өнөөдрийн телевизийн салбарт тулгамдаж байгаа асуудал маш их байгаа. Жил ирэх тусам үзэгчийн телевизэд хандах хандлага эрс буурч байгаа. Нэг үгээр Монгол телевизийг үзэж байгаа үзэгчийн тоо буурч, тэдний гаргаж байгаа, мэдээлэлд сэтгэл ханамж муудаж байгаа, үзэж байгаа нэвтрүүлэгт дүгнэлт өгч байна.

Нөгөө талдаа 2014 онд Монгол улс тоон системд шилжиж байгаа нь технологийн шинэчлэл хийж байгаа. Мөн дэлхийн үзүүлэлт хаана байгааг мэдэх гэх мэт олон шалтгаан байгаа. Энэ бүгдийг шийдэхийн тулд Монголын телевизүүд анх удаа чуулган зохион байгуулж байна. Бид гарч байгаа санал санаачилга шийдвэр нь цаашлаад бидний хийж байгаа өргөн нэвтрүүлэг, кабелийн телевиз сувгуудын тухай хуулийн гол зүйл заалт болж өгөх ёстой. Үүнийг бодлогын баримт бичигт тусгаж авахын тулд чуулганы ач холбогдолыг өгч байгаа.

- Чуулганаас хүлээгдэж байгаа үр дүн нь гарч байгаа асуудлыг хуульд тусгуулах мөн үү?

Нэг талаас тийм. Мөн нөгөө талдаа телевизийн салбарт байгаа бүхий л байгууллагууд 24 цагийн үйлдвэрлэл явуулж байгаа. Тэгэхээр контент үйлдвэрлэгчид дэлхийтэй өөрийгөө харьцуулах боломжийг нээж өгч байна. Энэ утгаараа дэлхийн томоохон контент үйлдвэрлэгчдийг монголд урьж ирүүлсэн. Цаашлаад хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

- Хэлэлцүүлгийн явцад оюуны өмчийн тухай асуудал хурцаар яригдлаа. Оюуны өмчийн хулгай хийж байгаа телевизийг шууд хаах хэрэгтэй, яагаад хүч хэрэглэхгүй байна вэ? гэсэн санал гарч байна. үүнд ямар байр сууринаас хандаж байна?

Гардан хэрэгжүүлдэг нь харилцаа холбооны зохицуулах хороо. Өнгөрсөн жил кабелийн телевизэд шалгалт хийгээд 21 телевиз асуудалтай гараад түүнээс 9 суваг нь хаасан. Үүнээс дүгнэлт хийхэд хаах гэдэг нь хамгийн эцсийн авах арга хэмжээ биш. Хаахаас өмнөх асуудалтай үе шаттай ажил хийх хэрэгтэй.

Тодорхой хугацааны дараа шаардлагад хүрсэн телевизүүд үлдэх байх. Үүнээс өмнө монголын телевизүүдтэй уулзаж зарчмаа тохирч хуульд оруулснаар дагаж мөрдөх асуудлыг оруулах ажлыг нарийн тусгаж өгнө. Өнөөдөр энэ салбарыг зохицуулсан эрх зүйн орчин хангалттай байхгүй байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....