
Монголын цахилгаан холбоо компаний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ
2014.02.19
Ж.Бат-Эрдэнэ: Мобикомын үнийг буулгаж болохгүй
Үүрэн телефоны операторуудаас “Мобиком” корпорацийн ярианы тариф харьцангуй үнэтэй байдаг талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг.
Энэ талаар Монголын цахилгаан холбоо компаний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Мобикомын үнийг бодлогоор өндөр байлгадаг.
Тэгэхгүй бол бусад хэрэглэгчээ татаад унагачихна. 1.5 сая хэрэглэгчтэй компанийн үйлчилгээний үнийг бусадтай нь адил үнэтэй болгочихвол “Скайтел”, “Юнител”, “Жи Мобайл”-ын хэрэглэгч байгаад яах юм.
300 мянган хэрэглэгчтэй компанийн хэрэглэгчид Мобиком руу шилжчихнэ. Ингээд Мобиком ганцаараа үлдвэл монополь болно. Ийм учраас төрийн зохицуулалтаар барьдаг Мобикомын үнийг буулгаж болохгүй” гэсэн тайлбар хийлээ.