Ж.Энхбаяр: Монгол улсын ирээдүйн асуудлыг ярьж байхад, АН-аас дөрөвхөн гишүүн байна
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд
2014.05.28

Ж.Энхбаяр: Монгол улсын ирээдүйн асуудлыг ярьж байхад, АН-аас дөрөвхөн гишүүн байна

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар ирэх онуудын төсвийн төсөөллийг хэлэлцэлээ.

УИХ-ын чуулганы хуралдааныг МАН-ын бүлгийн зарим гишүүд хаяж гарлаа. Үүний өмнө тус бүлгийг төлөөлөн Ж.Энхбаяр үг хэлсэн бөгөөд “Улс орны ирэх онуудын төсвийн мэдэгдэл төсөөллийг хэлэлцэж байна. Гэтэл эрх баригч намуудаас 4 гишүүн л сууж байна” гээд хуралдааныг орхиж гарсан гишүүдийн картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Энэ үйлдлийг нь Ардчилсан  намын гишүүн А.Бакей дэмжин “Үнэхээр сөрөг хүчний гишүүдийн тавьж буй асуудал зөв шүү дээ. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ирц бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ядаж л ийм байдлаар хуралдвал хэлэлцэж буй асуудал чинь дэмжигдэлгүй унана шүү дээ” гэсэн байна.

Үүний дараа МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буй тус бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдэгдлээ. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2014 оны төсвийн төсөөллийг хуулийн дагуу зургадугаар сарын 1-нээс өмнө батлагдсан байх ёстойг сануулж хоёр хоногийн завсарлага олгов.