2014.06.10

С.Ганбаатар эмийн салбарт хөрөнгө оруулагчидтай уулзав

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хөрөнгө оруулагч Дэвид Аллен, Ин Ноакес болон Киргиз Улсын Ерөнхий сайдын 1-р орлогч Сарпашев нарыг хамтад нь өнөөдөр / 2014.06.10 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын эмийн салбарт хөрөнгө оруулалт хийж, IVCO үйлдвэрийг байгуулан, эрүүл мэндийн салбарт нэн чухал 30-аад нэр төрлийн, судсаар сэлбэх шингэнийг үйлдвэрлэж байгаа дээрх хөрөнгө оруулагчдад талархаж байгаагаа илэрхийлээд, уул уурхайн хөрөнгө оруулагч гэхээсээ илүүтэйгээр бусад чухал салбарт хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

Aнх удаа төрийн өндөр албан тушаалтан хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа дуулгав

Мөн дотоодоо бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх нь чанар аюулгүйн талаасаа ч, үнэ өртгийн хувьд ч давуу талтай юм гэлээ.

Ноён Сарпашев шингэний үйлдвэрийг өөрийн оронд байгуулах ямар боломж байгаа талаар сонирхож буйгаа дуулгаад, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хөрөнгө оруулагч Дэвид Аллен, Ин Ноакес нар Монгол Улсад байгуулсан үйлдвэр амжилттай үйл ажиллагаагаа явуулдагт баяртай байдаг тухайгаа хэлээд, анх удаа төрийн өндөр албан тушаалтан хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа дуулгав