Энэ оны байдлаар тус компани найман худалдан авагчтай, 4.2 сая нүүрс тонн борлуулах гэрээ байгуулжээ.
2014.06.13

Чалкод 132 сая долларын төлбөрийн үлдэгдэлтэй байна

“Эрдэнэс Тавантолгой компани” өнгөрсөн онд 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ онд 11 сая тонн нүүрс экспортлохоор ажиллаж байна. Энэ оны байдлаар тус компани найман худалдан авагчтай, 4.2 сая нүүрс тонн борлуулах гэрээ байгуулжээ.

Харин одоогийн байдлаар БНХАУ-ын Чалкод 132 сая долларын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ажээ.

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

“Гол нөлөө бүхий  төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхий даяар уналттай байгаа. Улс төрчид мянга хашгирлаа ч өөрчилж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Худалдан авагч, худалдагч хоёрын хооронд шийдэгддэг асуудал хэмээсэн юм.