Нүүрсний салбар уналттай үед 60 тэрбумын ашигтай ажилласан нууц
48 дах жилдээ үйл ажиллагаа явуулж буй ууган уурхайн нэг бол орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани юм. 1995 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж, Хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд тухайн үедээ 526’652 ширхэг хувьцаатай байв. Нэгж хувьцааны үнэ нь 100 төгрөг. Тэр үеэс хойш бирж дээрх хамгийн өндөр үнэтэй хувьцаа болж нэгж хувьцаа нь 1.4 сая төгрөг болтлоо өсчээ. Ингээд “Тавантолгой” хувьцаат компанийн УБ хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Ганболдтой ярилцлаа.
-Өнгөрсөн жил танай хувьцааны үнэ бирж дээр дээд амжилтыг үзүүлсэн гэж сонссон. Чухам ийм ашигтай ажиллаж байгаа нууц нь юундаа байна вэ.
Манай компани Хөрөнгийн биржид байгаагүй тоон үзүүлэлтүүдийг
Тавантолгой ХК 2013 оны шилдэг "Зохион байгуулалттай хамт олон" болжээ.
үзүүлсэн. 2011 онд нэгж хувьцаа эзэмшигчид 130 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Энэ их сонин үзэгдэл болсон. Бусад компаниудад нөлөөлсөн учир ТУЗ-аар хэлэлцээд хувьцаагаа 100 дахин хуваасан. Одоо 52’665’200 ширхэг хувьцаатай бөгөөд нийт 2300-гаад хувьцаа эзэмшигчидтэй.
-Компанийн засаглалаа хэрхэн сайжруулж байна вэ. Танайх орон нутгийн өмчит гэдэг нь их сонирхол татаж байна л даа?
51 хувь нь Өмнөговь аймгийн засаг захиргаа, 49 хувь нь хувьцаа эзэмшигчид байдаг. Орон нутгийн өмчит хувьцаат компани учраас ТУЗ-д орон нутгийн таван хүн, хувьцаа эзэмшигчдээс дөрвөн гишүүн байдаг. Компанийн тухай шинэчилсэн хуулиар 6 гишүүн ердийн, 3 нь хараат бус байх ёстой гэсэн үүний дагуу ажилладаг.
-Хамгийн нээлттэй компани хэмээн хүмүүс хэлж байсан. Гэхдээ нээлттэй гэдгээ юугаар батлах вэ?
Ногдол ашгийг хамгийн дээд хэмжээгээр хуваарилж чаддаг, Хувьцаа эзэмшигчиддээ үйлчилж чаддаг. Компанийн ногдол ашгаас орон нутагт ногдох хэсгээр Өмнөговь аймагтаа бүтээн байгуулалтыг маш сайн хийж чаддаг. Цаана нь 60 мянган хүний ажил амьдрал хамаарч байгаа шүү дээ. Компанийн мэдээлэл ил тод байдаг. Хувьцаа эзэмшдэг, эзэмшдэггүй хүмүүс бидэнтэй холбогдоод хүссэн мэдээллээ авч болдог. Одоо гэхэд дөрвөн сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг онлайнаар болон брокерийн пүүсээр, компани дээрээс мэдээлэл өгөх байдлаар мэдээллээд эхэлчихсэн.
Ер нь хөрөнгийн биржид анхнаасаа явсан болохоор мэдээлэл хүргэх арга зам нь тодорхой, тогтвортой болчихсон. Нэг их гомдол санал ирдэггүй. ТУЗ-ийн бүх гишүүд компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ авчихсан. Жинхэнэ утгаараа топ компаниудын жишгээр л явж байна. Засаглалыг сайжруулахын тулд компаниас тодорхой хөрөнгө оруулалтыг хийдгийг хэлэх хэрэгтэй. Нэг талдаа олон нийт төрийн өмчит компанийг муу менежменттэй гэж хардаг. Харин орон нутгийн өмчит компани муу менежерийн ангилалд ордоггүй. Өмнөговь аймгийн хөгжил, хүмүүсийнх нь амьдрал, ажлын байр ирээдүй гээд бүх зүйл бидэнтэй холботой байдаг. Манай компани аймгийн төсвийг дангаараа бүрдүүлдэг.
-Гэхдээ тус аймагт томоохон уул уурхайн компаниуд байдаг биз дээ?
Тийм ээ. Оюутолгой, Энержи гээд том компани байдаг ч төлсөн татвараас нь үзэхэд тийм байж чаддаггүй. Тавантолгойн уурхайн ууган компанийн хувьд 2004 оноос эхлээд нүүрсний экспортын эхлэлийг тавьсан. Дөрвөн жилийн дараа “Энержи ресурс”, “Эрдэнэс тавантолгой” орж ирсэн. Бид тавин жилийн туршлагатай.
-Хоёр жилийн өмнөөс нүүрсний салбар унаж эхэлсэн. Харин танай компанийн хувьд 2012 онд есөн тэрбумын ашигтай ажилласан байсан. Танай өрсөлдөх чадвар тийм сайн гэсэн үг үү?
Нэг талаас энэ салбар унасан нь худалдан авагчдын эдийн засгийн хүндрэл ч гэсэн нөлөөлж байгаа. Бидний хувьд 2013 он гэхэд 60 тэрбумын ашигтай ажилласан. Үүнд компанийн үндсэн зохион байгуулалт, албадуудын үйл ажиллагаа жигдэрсэн байдал, олон жилийн
Өвөрмонголд нүүрсний үйлдвэрлэлийн уналт 10 хувьд хүрсэн тухай судлаачийн баримт байна
туршлага, эрсдлийг тооцож ажилладаг нь нөлөөлсөн байх. Нүүрсний үнэ буусан байхад борлуулахад мэдээж хэцүү.
Гэхдээ өрсөлдөх чадварын хувьд Тавантолгойн уурхайгаас олборлож байгаа нүүрс бүгд адил. Харин борлуулах хэлбэр өөр.
Тухайлбал “Эрдэнэс тавантолгой” компани байгуулагдаад урьдчилаад мөнгөө авчихсан учир одоо нүүрсээ өрөндөө нийлүүлдэг. Харин манайх дэлгүүрийн шууд зарчмыг хэрэгжүүлж байгаа. Энэ нь тухайн хэрэглэгч, худалдан авагчид урьдчилж мөнгөө байршуулаад, бид байршуулсан мөнгөнийх нь хэмжээгээр нүүрсээ өгдөг зарчмыг хэлдэг. Энэ бол маш зөв зарчим. Үүнд мөн бизнесийн итгэлцэл, найдвартай түншлэл нөлөөлдөг.
-Үнийг хэрхэн тогтоодог вэ?
Жил бүр өөрчилдөггүй. 2004 онд нэг тогтоосон, 2011 онд жаахан өөрчилсөн. Хоёр л удаа тогтоосон. Манай компани олон жил ажиллахдаа их зүйлийг үзсэн. Үүнийг 15 жил ажиллаж байгаа хүнийхээ хувьд гэрчилнэ. Өмнө нь бид нүүрсээ жирийн зарчмаар л борлуулдаг байсан. Тухайн үед сайн борлуулдаг ч, дараа нь өр төлбөрүүд гарч, татвараа цаг хугацаанд нь төлөлгүй хоцруулах нь энүүхэнд. Төлбөрөө авах гэж цаг их үрж, хөөцөлдөх гэж зардал гаргадаг нь буруу тогтолцоо байсан. Одоо шинэ бодлого явуулсны эцэст удаан жилийн ажиллагаатай, хөрөнгөтэй, компаниудтай түнш болж чадсан. Аль альдаа асуудалгүй ажилладаг. Нүүрсний зах зээл хэцүү байгаа ч бид ажилладгаараа ажиллаж, ашгаа ч олж, ногдол ашгаа тараана.
Хувьцаа эзэмшигчид айх юм байхгүй.
-Танайх гадны хөрөнгийн бирж дээр хэзээ гарах вэ?
Хийх нь тодорхой ч шийдэх нэг асуудалтай. Манай компани хоёр лиценз эзэмшдэг. Голд нь 100 га газар бий. Тэр газрыг буянгийн Жаргалсайхан сайдын үед “Дайцикү” гэдэг компанид өгсөн. Маргаан нь явсаар улсын дээд шүүхээс “Тавантолгой” компанийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч, солбилцлыг тогтоолгох ажлыг Ашигт малтмалын газар дээр өгсөн ч ажил нь удаашралтай байгаа. Хэрвээ шийдвэр нь гарчихвал борлуулалтын талбай ажилд орж, хэмжээ нэмэгдэж олон асуудлууд шийдэгдэнэ.
Бид ашгаа багасгахгүй юм шүү гэсэн бодолтой ажиллаж байна. Хувьцаа эзэмшигчид айх юм байхгүй. Хамгийн дээд хэмжээгээр сайн ажиллах болно.
-Нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах тулд юу хийх ёстой вэ. Төмрийн хүдрийн олборлолтын компаниуд нойтон баяжуулах үйлдвэрийг барихаар улайрах боллоо. Нойтон технологийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Говийнхон усанд их нухацтай ханддаг. Манай компаний тавин жилийн түүхэндээ яагаад ус ашигладаг нойтон технологийг хэрэглэхгүй байгааг олон хүн асуудаг. Бид ус ашиглах технологийг эрс эсэргүүцдэг. Манайх баяжуулдаггүй. Хэрвээ ашиглавал мал нь ногоогүй, ургамалгүй, хүн нь уух усгүй болно. Харин европ болон азийн орнуудын хуурай технологийн туршилтыг анхааралтай судалж байна. Яг үйлдвэрлэлд хэрэглэсэн зүйл байхгүй учир сайн судлах шаардлагатай. Ер нь миний бодлоор урд хөрш маань ус ихтэй. Бараг манай нүүрсийг баяжуулах гээд нойтон баяжуулах маш олон үйлдвэр барьчихсан. Гэтэл бид усгүй хэрнээ баяжуулах гэж зүтгээд байгаа нь утгагүй санагддаг. Нүүрсээ түүхийгээр арван хувийн шороотой нь гаргах нь бидэнд ашигтай. Манай улс цаашдаа тодорхой хэмжээгээр баяжуулж болох ч бүгдийг нь тэгэх шаардлагагүй байх нь зөв сонголт.
-“Энержи ресурс” компани нойтноор баяжуулдаг шүү дээ. Нойтон нь хуурай технологиос үнийн хувьд хямд юм уу?
Усыг хүмүүс хайрлаж мэдэхгүй байна. Үнийн хувьд нэг их ялгаа байхгүй. Бид сүүлийн үед Япон эрдэмтдийн элсээр баяжуулах хуурай технологийг их сонирхож байгаа. Үр дүнтэй арга. Хэрвээ элс ашиглах шийдвэр гарвал хуурай боловсруулах үйлдвэр барина.