“Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.02.25

Д.Дамба: Царигийн асуудлыг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй байна

Төрөөс бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх шийдвэр гаргасаар байна.  

“Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч Д.Дамба:

Өнгөрсөн жил гашуун сухайт, таван толгойн чиглэлд төмөр замын ажил эхэлсэн. Далангийн ажил явагдаж байгаа. Яг одоо замаа тавих гэхээр царигийн асуудал үүсч байна. Тиймээс хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Ингэснээр компаниуд төмөр зам тавих явдлыг шуурхайлна. Бид зардлаа багасгасан тохиолдолд нүүрс борлуулах чиглэлд боломж нээгдэх юм.

“Coal mongolia” чуулга уулзалтад найман орны 1000 орчим төлөөлөгч оролцлоо. Таван толгойн ордны нүүрсийг худалдан авч байгаа. Гангийн үйлдвэрлэлээ багасгаж буй Хятадын зах зээлд коксжсон нүүрс нийлүүлэх нь манай эдийн засгийн найдвартай баталгаа гэдгийг олон хүмүүс сануулж байлаа. Гэвч кокс химийн үйлдвэр барих зорилт 2016 оноос нааш хэрэгжих төлөв алга байна.