Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.06.13

ТҮЦ машин 8.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа

Орон нутгийн хэмжээнд 45 төрийн үйлчилгээний ТҮЦ буюу машин ажиллаж байна. Зургаан төрлийн лавлагаа, хоёр төрлийн тодорхойлолт гаргах зохих шатны байгууллагад санал хүсэлт илгээх, өргөдөл гомдол илгээх  зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тус үйлчилгээнд 8.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийн тооцоо гарсан байна.

Бодит мөнгөн дүнгээр авч үзвэл төрийн үйлчилгээг авахын тулд дунджаар 1 цаг 45 минут, нийт 12 мянган төгрөг зарцуулдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа гарчээ. Үүнийг иргэний тоогоор үзүүлбэл эдийн засгийн ямар үр дагавар авчирч байгаа нь харагдана. Боловсролын яаманд цэцэрлэгийн бүртгэлийг ТҮЦ машинаар хийе гэсэн санал гарсан байна.

 Мөн наадмын комист наадмынхаа билетийг ТҮЦ машинаар захиалах саналыг тавьсан хэмээн Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.