Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг бай л даа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.06.16

Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг бай л даа

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Ингэснээр үндэсний бөх Далай аварга цолгүй болж буй. “Начны найрааг дэвжээн дээр, аваргын найрааг УИХ-д хийж байна” хэмээн шүүмжлүүлсэн уг хуулийн хэлэлцүүлэгт “ашиг сонирхлын зөрчилтэй” гээд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ нар оролцсонгүй.

Өмнө нь Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэх үеэр “Аварга” дээд сургуультай холбоотойгоор Б.Бат-Эрдэнэ гишүүн мөн санал хураалтад оролцолгүй, танхимыг орхиж байсан удаатай. Монголын парламентын түүхэнд хуруу дарам цөөн тохиолдсон энэ мэт үйлдэлд Б.Бат-Эрдэнэ гишүүн ийнхүү нэг биш удаа холбогдож, жишиг тогтоолоо. Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг бай л даа.