Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх зардал 2.2 тэрбум
-Үндэсний их баяр наадамыг зохион байгуулахтай холбоотйо асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Энэ жилийн наадмыг хичнээн төгрөгний төсөвт багтааж тэмдэглэхээр төлөвлөсөн бэ? Ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа юм вэ?
Баяр наадмын ажил ерөнхийдөө жил болгон хоёр орчим тэрбум төгрөгний зардал гардаг. Өнгөрсөн жил баяр наадмын ажлыг урьд өмнөхөөс илүү өвөрмөцөөр хийх зохион байгуулах гэж ажиласан. Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил хийж, зам талбай, цэцгийн мандал, машины зогсоол гээд энэ олон ажлыг хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд ч бас тохижилтын ажлыг хийсэн.
Энэ жил нийтдээ 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жилийн “Улаанбаатарын үдэш арга хэмжээнд 3D арга хэмжээ” иргэдэд маш их таалагдсан. Энэ жил залуучууд, иргэдээс энэхүү арга хэмжээгээ дахин зохион байгуулаачээ гэсэн ийм хүсэлт ирсэн.Түүнд 470-аад сая төгрөг зарцуулж байгаа.
Ер нь засгийн газар хэмнэлтийн жураманд орсон учраас аль болох хэмнэхээр ажиллаж байна.
Наадмын коммисын хуралдаанаар гишүүд дахин дахин санал тавиад байгаа нэг асуудал бол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын асуудал байгаа юм.
Өнөөдөо суудал бол үнэхээр ард иргэдийн амгалан тайван байдалд зохицохооргүй байна. Тэр модон хавтанг 10 жил давхарлаж будсан. Наадмын үеэр буддаг. Будаг нь хатдаггүй үүнээс болж наадамчдын хувцас муухай болдог бараг өргөс хатгахаар шахуу тийм байдаг би өрөө очиж үзсэн. Үүнд 12 мянган 500 суудлыг шинэчлэе гэсэн саналыг тавьсан. Засгийн газарт оруулна. Бусад асуудлууд ерөнхийдөө гайгүй хэмнэлтийн бодлогод нийцэж байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?