Эрүүл мэндийн сайд Н.Удвал Архангай аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.06.17

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Архангай аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээнд оролцож, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзан, санал хү­сэлт, тул­гамдаж буй асуудлыг нь сонсон Архангай аймагт хоёр өдөр ажиллалаа.

Тэрбээр эхний өдөр Ха­шаат, Цэнхэр сумын ЗДТГ болон хүн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Эрүүл мэндийн сайдыг аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон сум­дын удирдлагууд, хэвлэл мэдээл­лийнхэн тослоо.

Хашаат сумын хүн эм­нэлгийн хувьд ашиглалтад ороод гурван жил болж буй шинэ байртай боловч уурын зуухны асуудал хүндхэн байдаг гэнэ. Шинэ байр нь ашиглалтад ороод гуравхан сарын дараа уурын зуухных нь яндан цоорсон байна. Үүнээс хойш яндангаа гаг­наж, сэлбэсээр гурван жи­лийг ардаа орхисон байна.

Мөн байсхийгээд л яндангаа хөөлж, цэвэрлэхгүй бол бөглөрөөд халдаггүй, уурын зуух барьсан ком­паниа хэд хэдэн удаа дуу­даж янзлуулсан ч тусыг эс олжээ. Бо­хирын шугам байнга бөглөрдөг тухайгаа ч эмнэлгийнхэн ярилаа. Тус сумын хүн эмнэлгийн эрх­лэгч нь сургуулиа дөнгөж төгсөж ирсэн шижигнэсэн залуу байдаг аж. Сайд дээрх тулгамдсан асуудлыг сонсож, тус дэм болохоо илэрхийллээ. Мөн тус эмнэлэгт олон жил тогоочоор ажилласан.

Т.Энхтуяа, жолооч О.Хүрэл­доржпалам нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шаг­наж урамшуулан, эмнэлэгт нь нярайн дулаан хөнжил бэлэглэлээ.

Цэнхэр сумын хувьд хүн эмнэлэг нь тохижилт сайтай төдийгүй эхчүүдийн амрах байр, чийрэгжүүлэх, физик эмчилгээний өрөөнүүдтэй аж. Тус эмнэлгийн тул­гам­даад буй асуудал нь сур­­гуультайгаа нэг уурын зуухтай, тэр нь халаалт муу­тай учраас өвчнүүдийн ая тухыг алдагдуулдаг гэнэ. Энэ жил уурын зууханд боловсролын яамнаас засвар хийх гэж байгаа бөгөөд эм­нэлэг рүү явдаг хэсгийг тас­дан орхигдуулаад байгаа аж.

Түүнчлэн алслагдсан хоёр ч багийн эмч унаагүй учраас дууд­лагад явж чаддаггүйгээ сайд­даа хэлснээр салбарын сайд нь унааны асуудлыг шийдэж өгөхөө амлалаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлэгт хүчилтөрөгч шингэрүүлэгч бэлэглэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Д.Оюунаа, Ц.Наран нарыг “Эрүүлийг хам­­гаалахын тэргүүний ажил­тан” цол тэмдгээр шагнасан.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёр дахь өдрөө “Заавал хэвшүү­лэх 21 дадал” эрүүл мэндийн дов­толгоо арга хэмжээний нээлтэд оролц­сон байна.

Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, аймгийн нэгд­сэн эмнэлгийн дарга Ариунаа болон сумдын Засаг дарга нар, сумдын сургуулийн эмч нар, иргэд хамрагдлаа.