2009.10.14

Японы Ерөнхий сайд Д.Ганхуяг гишүүнд талархал илэрхийлжээ

Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялалт байгуулсан Японы ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Ю.Хатоямад УИХ-ын гишүүн, Монгол Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлээд байв. Ерөнхий сайд Ю.Хатояма түүнд хариу талархал илгээжээ. Уг талархалд "Японы ард түмэн АН-д итгэл хүлээлсний үр дүнд энэ сонгуульд ялалт байгуулж Засгийн эрхийг барихаар болсон" хэмээгээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ажиллана гэдгээ мэдэгджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.