Монголын компаниудын удирдах боловсон хүчнийг ХБНГУ-д давтан сургах хөтөлбөр үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын 2009 оны 3 дугаар сард Германд хийсэн айлчлалын үеэр хоёр оны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамны хооронд гарын үсэг зурсан Санамж бичгийн дагуу Монголын компаниудын удирдах боловсон хүчнийг давтан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тус Холбооноос үргэлжлүүлж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Германы компаниудтай хамтран ажиллахыг сонирхож буй компаниудын англи хэлтэй удирдах боловсон хүчнийг ХБНГУ-д ирэх 2010 оны 3 буюу 4 дүгээр сард 1 сарын хугацаагаар орчин үеийн менежментийн арга барил эзэмшүүлж, Германы бизнесийн орчинтой танилцуулж, компаниудтай харилцаа тогтоох боломжийг олгох юм.
Хөтөлбөр сургалтыг сонирхосон үйлдвэр, компаниуд болон нэр дэвшигчид холбогдох бичиг баримтаа бүрдүүлж энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус Холбоонд бүртгүүлнэ үү. Нэр дэвшигчдийг энэ оны 11 дүгээр сарын сүүлийн арван хоногт багтаан сонгон шалгаруулалтад хамруулж, 20 -25 хүний бүрэдэхүүнтэй групп сонгон ХБНГУ-д сургалтад оролцуулна.
Бүрдүүлэх бичиг баримтын болон дээрх хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус Холбооны www.monef.mn вебсайтаас узнэ үү.
Харилцах утас: 31 45 79