З.Бат-Отгон номын нээлтээ хийнэ
Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат-Отгоны “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном хэвлэгдэн гарлаа.
Шинэ номын нээлт энэ сарын 25-нд Интер номын дэлгүүрт болох аж. Зохиолч өөрийн удаан хайсан эрлээ мухарласнаа “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж эгэл түмэнтэйгээ хуваалцахаар шийдсэн гэнэ.
“Газрын нэг үндэснээс өвс ургамал ургадагчлан “Мөнх тэнгэр” гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрдэг.
Тиймээс “Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг. Энэ бол супер нэгдэл.
Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол хэмээн хүүрнэсэн түүний уран бүтээл өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн агуу мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүй ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэх итгэл үнэмшил дээр үндэслэгдсэн юм билээ” хэмээн номын оршилдоо хүүрнэсэн байна.