Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын талаар хэлэлцлээ
Хэлэлцүүлгийн үеэр
2014.06.24

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.06.24/ Төрийн ордонд зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Одонтуяа нар болон БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Хүүхдийн хөгжлийн судалгааны төвийн захирал, академич Н.Бэгз, төрийн болон төрийн бус боловсролын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг олон улсын жишигт нийцүүлэхэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад ажиллаж буй багш, удирдлагууд болон эрдэмтэн судлаачдын оролцоо, үнэтэй санал зөвлөмжүүд чухал ач холбогдолтой  хэмээн онцлов.

Юнескогийн гишүүн орнуудын боловсролын салбартаа баримталдаг арга туршлагаас танилцуулсан юм.

Мөн тэрээр Монгол Улс олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн бага, дунд боловсролоос эхлээд дээд боловсролыг хүртэл иргэндээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх бодлого баримтлах шаардлагатай байна. 21 дүгээр зууны оюунлаг монгол иргэнийг бэлтгэх боловсролын системийн стандартад шинэчлэл хийхээс гадна ажилтан, албан хаагч, багш нарын нийгэм хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлага тулгарч байна гэв.

Дараа нь БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын талаар танилцуулга хийлээ.

Тэрээр танилцуулгадаа 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд боловсролын салбарын хүрэх үр дүн, түвшинг тодорхойлон, боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого стратегид суурилан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулсан талаар дурдав.

Түүнчлэн иргэн бүрт боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх тогтолцоог хөгжүүлэх гээд олон чухал зүйлийг агуулсан талаар онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Хүүхдийн хөгжлийн судалгааны төвийн захирал Н.Бэгз, Юнескогийн гишүүн орнуудын боловсролын салбартаа баримталдаг арга туршлагаас танилцуулсан юм.

Юнескогийн гишүүн 192 орны 81,2 хувь нь 3-6 насны хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлдэг байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 119 улс  хүүхдийг 3 настайгаас нь сургуульд элсүүлж байгаа талаар тэрээр хэлэв.

Xэлэлцүүлгийн үеэр яригдсан бас нэг чухал зүйл нь төрийн бус боловсролын байгууллагын талаар байлаа.

Энэхүү мэдээлэл дээр үндэслэн манай улс хүүхдийг 6 настайд нь сургуульд элсүүлж байгаа нь олон улсын чиг хандлагатай хэрхэн   нийцэж байгаа талаар багш нар болон судлаачид хэлэлцэж харилцан санал солилцсон юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр яригдсан бас нэг чухал зүйл нь  төрийн бус боловсролын байгууллагын талаар байлаа.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн тухай  бодлогын чанартай зүйл бага тусгагдсан талаар төрийн бус боловсролын байгууллагын төлөөллүүд хэлж харилцан санал солилцов