УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.06.25

Ж.Энхбаяр: АН-ын фракц хоорондын тэмцэл, зөрчил эрээ цээрээ алдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас хурлын талаар тодрууллаа.

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд МАН ямар байр суурь баримталж байгаа вэ?

-2010 онд УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо гаргасан. Энэ бодлогоо яаралтай хэрэгжүүл гэсэн. Улс төрийн маргаан өрнөсөн хэвээр л байна.

Үндсэндээ АН-ын фракц хоорондын тэмцэл, зөрчил эрээ цээрээ алдаж байна гэсэн. Хэрэгжилтийг хангах тогтоолын төсөл орж ирж байхад салбарын сайд нь дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ ил хэлж байна. Ерөнхий сайд нь гуйгаад сууж байна.

-Тогтоолын төсөлд бүх боомтоор нарийн царигтай төмөр зам тавихаар тусгасан юм уу?

-Бодлогоо гаргачихсан. Түүнийгээ хэрэгжүүл гэж байгаа юм.