Д.Орлох: Манай улсад ураны хор нөлөө тугал "мутаци"-д орохоор хэмжээнд хүрээгүй
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлох
2014.06.25

Д.Орлох: Манай улсад ураны хор нөлөө тугал "мутаци"-д орохоор хэмжээнд хүрээгүй

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлохтой цацраг идэвхт хордлого, түүний илрэлийн талаар ярилцлаа.

-Зарим иргэд ураны эсрэг, цөмийн хаягдлын эсрэг эмзэг ханддаг. Гэтэл цөмийн энергийн газраас сүүлийн үед тийм эмзэглэхээр зүйл биш хэмээн тайлбарлаж, сурталчлах боллоо. Та эрдэмтэн хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Зөвөөр ойлгох хэрэгтэй. Хүмүүс хортой юу, хоргүй юү гэх зэргээр асуудаг. Орчлон пад хар болон цав цагаан гэсэн туйлын зүйл байхгүй. Хэрвээ ураныг технологийн хувьд зөв ашиглавал хамгийн ашигтай. Харин зүгээр хоол хүнстэй холиод идвэл хортой л байх нь ойлгомжтой.

-Манай оронд цацраг идэвхит байдал хэр байна вэ. Энэ нь хор нөлөөний хэмжээ гэж ойлгож болох уу?

Байгалийн идэвхтэй элементүүд байдгийн нэг нь бидний ярьдаг уран. Цацраг нь хар тугалга болтлоо цацарч байгаа идэвхийг нэрлээд байгаа. Хүний үйл ажиллагаанаас болоод цөмийн цахилгаан станц дээр идэвхжилийг хиймлээр бас гаргаж болно. Одоохондоо манай улсын хамгийн их уран олддог Улаанбадрахы орчимд байгалийн цацраг идэвхитэй л ажиллаж байгаа гэсэн үг.

-Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгуудаар уранд хордчихлоо гэх мэдээллүүд гардаг. Энэ идэвхижлээс болж байгаа юу?

Шар нунтаг гэдэг зүгээр ураны исэл. Хүчилтөрөгч ураны нэгдэл гэсэн үг. Хоёр толгойтой тугал, мутацид орчихлоо гэх зэргээр ярьж байгаа ч үнэн хэрэгтээ тийм хэмжээнд цацрагийн хэмжээ хүрээгүй. Үнэхээр юунаас болж тийм асуудал үүссэн бэ гэдгийг Мал эмнэлгийнхэн судлах хэрэгтэй.

Дэлхий дээр батлагдсан судалгаанаас үзэхэд цацраг идэвхит хордлого нь эмнэлэгт  ашиглаж буй хорт хавдрыг эмчлэхтэй холбоотой, эсвэл Фукушима, Нагасакигийн дэлбэрэлттэй түвшнийг өндөрт тооцдог.

Үндэсний судлагааны төвийн Норов багшийн судалгаанаас үзэхэд цөмийн цацрагийн аюулгүйн нормоор тугал хордоход тэр хортой газар 80 жил хэвтэж байж хордоно гэсэн дүгнэлт байдаг.

Одоогийнх шиг тэнд гарсан бүхий л өвчнүүдийг уранаас болсон гэж ярьж байгаа нь худлаа.