2014.06.26

УИХ-ын гишүүн Г.Батхүү “100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэгт оролцлоо

Г.Батхүү: Үндэсний аюулгүй байдал, ард түмний төлөөх асуудал дээр нам, улстөр гэлгүйгээр шийдэх ёстой

Таны нэр: Батхүү

Таны нас: 54 хүрч байна

Цусны бүлэг: 4-р бүлгийн цустай

Гэр бүлээ танилцуулаач:  Эхнэр. 2 хүү, Нэг охинтой

Шашин шүтлэг: Шарын шашнаа шүтдэг.

Хэлэх дуртай үг?

Хүн бүр л өөрийн амьдралынхаа гол зарчимд тулгуурласан үгийг л хэлэх дуртай гэж боддог. Миний хувьд “Хэзээ нэгэн цагт урьд нь уулзсан хүнтэйгээ эргээд уулзахад нүүр улайхааргүй, сэтгэл зовохгүй” амьдрах юмсан гэж боддог.

-Таны сонирхол, хобби?

-Олон бий. Тээврийн хүн учраас машин техник сонирхдог. Монголын машин, мотоцикелийн холбооны ерөнхийлөгчөөр 10 жил ажиллаж байна. Мөн нохой сонирхдог. Тэр дундаа цэвэр монгол үйлдвэрийн нохойг үржүүлэх, судлах чиглэлээр олон холбоотой хамтран ажилладаг.

Таны дуртай, дүргүй хоол?

-Гурилтай хоол, махандаа дуртай. Европ талын хоолонд жаахан дургүй.

Таны бага насны хүсэж мөрөөдөж байсан мэргэжил?

Хүүхэд байхдаа нисгэгч болох юмсан гэж хүсэж байлаа.....Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү