2014.06.26
Хуулийн этгээдийн бүртгэлийг 24 цагт хийх боломжтой
Хуулийн этгээдийн бүртгэх асуудал дээр зуучлах гэсэн шат дамжлага нэмэх шаардлагагүй.
Төрийн үйлчилгээг аль болох шуурхай хүнд сурталгүй болоход чиглэнэ хэмээн хууль зүйн сайд онцоллоо.
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийтдээ есөн удаа өөрчлөлт оруулжээ.
Энэ хууль нь цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх лавлагаа болгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Тиймээс энэ хуулийг өөрчлөхдөө бүртгэлийн шат дамжлага болон хугацааг багасгахад ихээхэн анхаарсан гэнэ.
Хуулийг боловсруулах явцад хуулийн этгээдийн бүртгэл дээр жуулчлах үйлчилгээг нэмж оруулсан нь хууль санаачлагчийн дунд үл ойлголцол үүсгэж улмаар хуулиа татаж авахад хүргэсэн гэлээ.