2014.06.27

Асуудлыг зугтааж биш зөв шийдвэр, зөв бодлого гаргах хэрэгтэй

УИХ дахь АН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүнийг огцруулах шаардлагатай  гэсэн МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ байна.

Тухайн асуудлыг цаг хугацаа алдаж  хойшлуулахгүйгээр хуулийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа МАН-ын бүлгийн удирдлага тайлбарлаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт хэлэхдээ: Асуудлаас зугтааж биш хэрвээ бэрхшээлтэй хүндрэлтэй асуудал байдаг бол түүнийг хэлэлцэн олон талаас нь шүүж нухацтай ярилцаад зөв шийдвэр, зөв бодлогыг гаргаж шийдэх хэрэгтэй гэлээ.