2014.06.30
Тагнуулын байгууллагын ахмад ажилчид Х.Баттулгыг дэмжиж байна
УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид загнуулсныхаа дараа "100 чухал сэдэв: Тусгаар тогтнол, төмөр зам, газрын тухай хууль" нэвтрүүлгийн зохиолыг өөрөө бичиж, гардан бүтээсэн гэдгээ зарласан билээ.
Ерөнхийлөгчийн Х.Баттулгыг өрөөндөө дуудсан уулзалтын дараа холбогдох байгууллагаас кабелийн телевизүүдэд "100 чухал сэдэв" нэвтрүүлгийг хориглосон албан бичиг илгээжээ.
Гэсэн хэдий ч уг нэвтрүүлэг, Х.Баттулгыг дэмжигчдийн тоо ихсэж байна.
Х.Баттулгыг дэмжигчдийн хөдөлгөөн, фейсбүүк группууд олноор байгуулагдаж буй бөгөөд тэр бүү тодорхой мэргэжлийн салбарын судлаачид, ахмадууд ч үүнд нэгдэж байгаа аж.
Тэдний болох тагнуулын байгууллагын ахмад ажилтнууд Х.Баттулгын дэвшүүлж буй асуудлыг дэмжиж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.