Д.Ганбат: Намайг Байнгын хорооны дарга болгохыг Ж.Батзандан ч дэмжсэн
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.06.30

Д.Ганбат: Намайг Байнгын хорооны дарга болгохыг Ж.Батзандан ч дэмжсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбаттай ярилцлаа.

-МАН-ын бүлэг зүйн байнгын хорооны даргын томилгооноос завсарлага авсныг та юу гэж ойлгосон бэ. Таныг Байнгын хорооны даргаар томилохыг эсэргүүцлээ гэж ойлгосон уу, эсвэл?

-МАН хуулиар еөрт нь олгосон эрхийн дагуу завсарлага авсан. Үүнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учраас тэглээ ингэлээ гэж дүгнэх хэрэггүй байх.

-УИХ-ын дарга захирамж гаргаж таныг Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Байнгын хороог удаан хугацаанд удирдлагагүй байлгахгүй гэдэг үүднээс УИХ- ын дарга ингэж шийдвэрлэлээ гэж ойлгож болох уу?

-Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой. Чухал Байнгын хороог удаан хугацаанд даргагүй байлгаж болохгүй л дээ. Энэ утгаараа бүлгээсээ сонгогдсон намайг УИХ-ын дарга үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Нэгдүгээрт, бүлгээс дэмжлээ, хоёрдугаарт, УИХ-ын дарга захирамж гаргасан учраас энэ ажлыг хийе гэсэн бодолтой байна.

-Таныг үүрэг гүйцэтгэгчээр томилчихоор тантай өрсөлдөж байгаа Х.Батзандан гишүүнд ямар санагдаж байгаа бол?

-Манай бүлгийн гишүүд бүгдээрээ л намайг дэмжсэн шүү дээ. Ж.Батзандан гишүүн хүртэл гар ергёөд л дэмжсэн. Сүүлд нь надтай гар бариад дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол дарга болох гээд улайраад байгаадаа биш.

Бүлэг дэмжээд итгэл хүлээлгэж байхад хийхгүй гээд бүлгийнхээ шийдвэрийг эсэргүүцэх нь утгагүй.

Харин ч хариуцуулж байгаа ажлыг нь хурдан шуурхай хийж хууль, шүүхийн шинэчлэлийн ажлыг нэг өдрийн өмнө ч болтугай хийх ёстой.
-Х.Баттулгаас Ш.Түвдэндорж, Ш.Түвдэндоржоос Д.Ганбат гэсэн албан тушаалын шилжилт явагдаж байна. Одоо Д.Ганбатаас Ж.Батзандан гэсэн шилжилт явагдана гэсэн таамаглал ч гарч байгаа. Тодруулбал, таныг Байнгын хорооны даргаар томилбол таны одоо албан ёсоор удирдаж байгаа Хүний эрхийн дэд хорооны даргаар Ж.Батзандан гишүүнийг томилно гэдэг мэдээлэл бий. Энэ хувилбарыг бүлэг дээр ярилцсан юм уу?

Монгол Улсын төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт, тусгай шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьдаг.

УИХ чуулганы дэгийн тухай хуулийн 25.9 дүгээр зүйлийн дагуу өргөн барьсан хуулийн төсөл, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дөрвөн үе шаттайгаар байна. Тухайн үед нь бүлэг хэлэлцээд Байнгын хороонд оруулж шийдвэрлүүлэх байх.

-Таныг бүлгээс Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх болсон хамгийн том үндэслэл нь МоАХ фракцын гишүүний статус уу?

-Тийм. МоАХ фракц олон жил АН-д чухал байр суурь эзэлж байгаа. Энэ утгаараа нам доторх фракцууд хүндэтгэлтэй хандаж, Хууль зүйн байнгын хорооны дараагийн дарга нь МоАХ-ны хүн байх ёстой гэж үзсэн байх. Дээр нь миний ажил хариуцах чадварыг мэддэгийн хувьд нэрдэвшүүлсэнбайх гэж бодож байна.

-Р.Гончигдорж гишүүн мөн л фракцын зарчмаар С.Баярцогт гишүүний оронд УИХ-ын дэд дарга болсон. Тухайн үед та "Заавал яагаад “Алтангадас”- аас томилох ёстой юм бэ. Ингэж фракцлах ёсгүй. “Алтангадас” “Алтангудас” боллоо" гээд нэлээд хүчтэй эсэргүүцэж байсан. Гэтэл одоо та өөрөө фракцын зарчмаар Байнгын хорооны дарга болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор таныг шүүмжлэх хүн байгаа л байх даа?

-Шүүмжлэлийг бүгдийг нь хүлээж авна. Манай АН олон ургальч үзлийг уралдуулдаг нээлттэй нам шүү дээ.

-Фракцын зарчим гэж байх ёсгүй гээд Р.Гончигдорж гишүүнийг эсэргүүцэж байсан таны байр суурь тухайн үеийнх л байсан гэсэн үг үү?

-Тухайн үедээ энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан нь үнэн. “Алтангадас" фракцын туулаад ирсэн замыг өмнө нь хэн ч нээлттэйгээр чуулганы хуралдаан дээр хэлдэггүй байсан. Харин би хэлж шүүмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэр бол зөвхөн Р.Гончигдорж гишүүний асуудал биш байсан юм.

“Алтангадас” фракц өмнөх хэдэн жилд намынхаа эрх ашгийг золиослох маягаар явж байсан. Үүнээс болж намын үзэл бодол, итгэл үнэмшил муудсан. Харин одоо энэ хүмүүс шүүмжлэлийг хүлээн авч байгаагаа хийж байгаа ажлаараа харуулсан гэж ойлгож байна. Хамгийн гол нь буруу зүйлийг хэлж ярьж шүүмжлэх нь чухал.

Би Р.Гончигдорж гишүүнийг эсэргүүцээд ярьж байсан ч дэмжээд л саналаа өгсөн. Ганцхан саналын илүүгээр л УИХ-ын дэд дарга болсон шүү дээ. Ер нь манай нам олонхийн шийдвэрээр асуудлаа шийддэг. Олонхийн шийдвэрийн эсрэг байгаагаа хэлж ярих нь нээлттэй байдаг гэдгийг хүмүүс мэднэ.

-Шинэчлэл хийхэд тухайн салбар дахь байгууллагуудын удирдлагуудын харилцаа, ойлголт чухал гэдэг нь харагдаж байгаа. Ялангуяа хуульзүйн салбарын шинэчлэл дээр харагдаж байна. Та Хууль зүйн сайд болон энэ салбарын бусад удирдлагатай хэр сайн гар нийлнэ гэж үзэж байгаа вэ?

-Хууль зүйн салбарт маш том шинэчлэлийн хүлээлт байгаа. Х.Тэмүүжин, Д.Ганбат гэдэг хувь хүндээ биш. АН-ын мөрийн хөтөлбөрт хууль зүйн салбарыг шинэчилнэ гэсэн заалт орчихсон учраас амласан ажлаа хэн хэн нь хийх л үүрэгтэй. АН-ын бүлгээс намайг нэр дэвшүүлж, УИХ-ын дарга захирамж гаргаж үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа нь намайг салбарынхаа хүмүүстэй гар нийлэн ажиллаж чадна гэж үзсэнийнх.