Оюутны “Үүргэвчтэй аялал” хөтөлбөрийг санал болгож байна.
олон улсын үүргэвчтэй аялал
2014.07.03

Оюутны “Үүргэвчтэй аялал” хөтөлбөрийг санал болгож байна.

Амьдрал бол адал явдал. Тиймээс залуу насандаа олон сонирхолтой адал явдалтай учирч, өөрийгөө сорьж, хөгжүүлнэ гэдэг цаашдын ажил амьдралд маш том туршлага болно.

“Оюуны Эрэл” оюутны холбооноос Монгол улсынхаа оюутан залуусыг хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тэдгээрийн нэг нь олон улсын үүргэвчтэй аялал юм.

Оюутнууд үүргэвчтэй аялалд хамрагдсанаар Азийн хөгжилтэй, хөгжингүй, хөгжиж буй 6 орноор аялаж, амарч, гадаад хэлний чадвараа дээшлүүлж, сайн дурын ажил хийж,

21-р зууны залуусын чиг хандлагын талаар лекц боловсрол авах болно.

Азийн 6 орноор /Хятад, Малайз, Сингапур, Тайланд, Лаос, Вьетнам/ 20 хоногийн турш ердөө л $ 1500-р аялах, амрах, ажиллах, англи хэлээ сурах хөтөлбөртөө урьж байна.

Өөрөө өөрийгөө сорих, хөгжүүлэх хүсэл зорилготой оюутан залуустаа санал болгож буй “Үүргэвчтэй аялал” хөтөлбөрийн маань 2 дахь удаагийн бүртгэл эхэлсэн байна.

Холбоо барихыг хүсвэл 88608024 дугаарт залгаарай.