Онцгой байдлын албан хаагчид 34 иргэний амь насыг авран хамгааллаа
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт 2014.07.06-ны өдөр усархаг бороо орсны улмаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байрны суурийн давхар усанд автсан байсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид усыг соруулж зайлуулсан байна.
Мөн Улаабаатархотод2014.07.06-07-ны өдрийг шилжих шөнө усархаг бороо орсны улмааснийслэлийн Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 2, нийт 10 айлын хашаа, байшин, гэр усанд автсан байсныг Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж усыг зайлуулах арга хэмжээ авсан.
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Үүнд: Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 18 дугаар байранд Гал гарч байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр анги ажиллаж, галыг бүрэн унтрааж, гал түймрийн аюулаас иргэн Б /50 настай, эрэгтэй/-гийн амь насыг авран хамгаалсан.
Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Хүй долоон худаг” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 2 суудлын автомашин мөргөлдсөн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги ажиллаж 11 иргэний
амь насыг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын нутаг “Тролейбусны депо”-гийн баруун талд автозамын зорчих хэсэгт бага оврын автобус бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн дуудлагаар мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж зам тээврийн ослоос 14 иргэний амь насыг, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Мойлтын тохой” гэдэг газар “Туул” голын усанд 1 автомашин сууж, 8 зорчигч автомашин дээрээ гарсан байсныг аюулгүй газарт шилжүүлэн автомашиныг татан гаргаж, 8 иргэний амь насыг тус тус авран нийт 34 иргэний амь насыг авран хамгаалсан байна.