Яам жишиг үнийг тогтоодог ч экспортлогчид хямд үнээр бүтээгдэхүүнээ худалддаг байна
Экспортлогчид өнөөдрийн хүртэл нэгдсэн үнийн тарифгүй учраас бүтээгдэхүүнээ харилцан адилгүй борлуулж байгаа юм.
Өөрөөр хэлбэл эрдэс баялагийн жишиг үнийг холбогдох байгууллагаас баталдаг ч бодит байдал дээр экспорлогчид хямд үнээр худалддаг байна. Улсын төсвийн гол үүргийг гүйцэтгэж байсан нүүрсний экспорт гэрээн дээр суурьлагдсан үнээс болоод алдагдалд орсон мөн жишиг үнэ тогтоосон аргачлал нууц байдаг учраас бодит үнээс өндөр байх магадлалтай юм.
Өөрөөр хэлбэл манай уул уурхайн экспортын үнэ хэрхэн бүрэлддэг талаар туршлага байхгүй. Тиймээс уурхайн аман дээрээс түүхий эрдэс баялагаа худалдан авагчидын хэлсэн үнээр өгдөг хандлага тогтчихсон.
Харин төрийн өмчит компаниуд нь өөрөө дарж байна гэх нэрийн дор зах зээлийн үнээс хэд дахин бага саналаар нүүрсээ хил давуулж байгаа юм.
Нүүрс олборлогч 50 гаруй компаниас үйл ажиллагаа явуулдаг байсан ч зах зээлийн нөхцөл байдлаас болоод Тавантолгой компаниас бусад нь түр зогсоод байгаа юм. Монголын экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал С.Тэгшжаргал хэлэхдээ нүүрсний компаниудын хувьд ч гэсэн үнийг янз бүрийн үнээр зах зээл дээр зарж байна.
Зах зээлийн үнээс 30 гаруй хувиар нүүрсний үнэ буурсан байна. Нүүрсний чанар худалдааны нөхцөл зэргээс хамаараад үнэ янз бүрийн үнэтэй байгаа. Уг “S,S,Gold”-ын үнэ бол өнөөдөр 50-80 доллар байдаг. Гэтэл бодит байдал дээр манай монголд нэг тонн түүхий нүүрс 30 гаруй доллар, баяжуулаад угаасан нүүрс бол 70 орчим долларын үнэтэй байна гэлээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?