М.Энхболд Японы Элчин сайдтай оройн зоог барьжээ
Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар
2014.07.25

М.Энхболд Японы Элчин сайдтай оройн зоог барьжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.

Энэ талаар сөрөг хүчний хувьд МАН-ын удирдлагуудтай яриа өрнүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай буйгаа Японы Элчин сайдын яамны зүгээс илэрхийлж, тус намын дарга М.Энхболдтой Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Такэнори Шимизү, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмаса , нар оройн зоог барьжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр үзэглэсэн хамтарсан мэдэгдэл болон Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлын талаар ярилцаж, санал бодлоо.. солилцжээ.