Ч.Улаан: Цалингаа тавьж чадаагүй тохиолдол гараагүй
Сангийн сайд Ч.Улаан
2014.08.04

Ч.Улаан: Цалингаа тавьж чадаагүй тохиолдол гараагүй

Цаг үеийн асуудлаар Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Төсвийг дахин төлөвлөхдөө валютын ханшийг хэрхэн тооцох вэ?

-Өнгөрөгч хаврын чуулганаар хийсэн төсвийн тодотголоор гадаадад ажиллаж байгаа дипломат байгууллагуудын зардалд ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж тодорхой хэмжээний ачаалал үүссэн учраас зохицуулах арга хэмжээ авсан.

Бид төсвийн тодотголын төсөл дээр ажиллаж байна. Ингэхдээ бий болсон нөхцөл байдалтай уялдуулан валютын ханшийн тооцоог нарийвчлан хийнэ. Нөгөө талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу төсвийн зардлыг хэмнэх арга хэмжээг тусгана. Хамгийн гол нь төсвөөс гадуур явж байгаа гэж шүүмжлэлд өртөөд буй Хөгжлийн банкны буюу “Чингис” бондын зарцуулалтыг төсөвт тусгахаар ажиллаж байна.

-Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлснийг Сангийн сайдын хувьд хэрхэн үзэж байна вэ?

-Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь эдийн засагт орох мөнгийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа хэрэг. Энэ нь шууд утгаараа эдийн засгийг идэвхжүүлэхгүй. Харин эдийн засгийн үзүүлэлтүүдийг оновчтой түвшинд барихад нөлөөлнө.

Энэ утгаараа богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж бодож байна. Ер нь урт болон дунд хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй болно.

-ЭЗЭН-100-гийн биелэлтийг дүгнэвэл?

-Энэ бол эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх 100 хоногийн арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, энэ бол ямар нэг зүйлийг шинээр зохион бүтээнэ гэсэн үг биш. Хийж байгаа ажлынхаа эрч хүчийг нэмэгдүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх л зорилготой. Энэ хүрээнд Засгийн газар, ялангуяа Сангийн яам нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Ялангуяа хаврын чуулганы төгсгөлд эдийн засгийг эрчимжүүлэх, таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр олон асуудал шийдсэн.

-Тухайлбал?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлтүүдийг үзүүллээ. Ингэснээр гадаадын тоног төхөөрөмжүүдийг татваргүй оруулж ирж, ажлын байр бий болох бололцоог нээсэн. Том төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалтынх нь тоног төхөөр өмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж тооцох нөхцөлийг бүрдүүлсэн.

Ингэснээр үйлдвэр, аж ахуйн газрууд хөрөнгө оруулалтдаа хүч, анхаарлаа хандуулах бололцоо нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх байх гэж бодож байна.

Банкны салбарт гэхэд л хямд үнэтэй эх үүсвэр босгож байгаа банкны үйл ажиллагааг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ нь эдийн засаг руу орох хямд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Нөгөө талаас энэ нь валютын хангамжийг сайжруулж, төгрөгийн ханш тогтвортой байх таатай нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Банкны салбарт гэхэд л хямд үнэтэй эх үүсвэр босгож байгаа банкны үйл ажиллагааг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ нь эдийн засаг руу орох хямд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа.

Энэ мэтчилэн Сангийн яам хаврын чуулганаар 11 хууль батлуулсан. Ер нь бодлогод томоохон өөрчлөлт хийсэн. Энэ нь бүхэлдээ эдийн засгийг эрчимжүүлэх, бизнес эрхэлж байгаа хүмүүст учирч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгахад чиглэсэн гэж хэлж болно. Энэ хугацаанд бизнесийнхэнтэй зөвл өлд өж ажилласан.

Хамгийн наад зах нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор аргачлал, үнэлгээг үндсээр нь шинэчилсэн. Ингэснээр энэ салбарын үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагаанд багагүй дэмжлэг болсон. Мөн Хөрөнгийн биржийг Сангийн яамны харьяанд шилжүүлсэн. Ингэснээр үнэт цаасны хоёр дахь зах зээлийн ажиллагааг ихээхэн идэвхжүүлнэ гэж найдаж байгаа.

Ер нь зах зээлийн эдийн засгийн бодлогын тулгын гурван чулуу нь төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл юм шүү дээ. Урьд нь төсөв, мөнгөний бодлогодоо л анхаарал хандуулаад, санхүүгийн зах зээлд анхааралгүй явж ирсэн. Ийнхүү эдийн засгийн тулгуур гурван чулуу зах зээлийн сонгодог зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлснээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэж бодож байна.

-“Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй байна. Зарим тохиолдолд “Чингис” бондын мөнг өнөөс цалин тавьж байна” гэх юм. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Тийм зүйл байхгүй. Одоогоор цалингаа тавьж чадаагүй тохиолдол гарааг үй байна. Улсын төсвөөс зайлшг үй өгөх ёстой урсгал санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн өгч байгаа. “Чингис” бондын мөнгөнөөс төсвийн цоорхой нөхдөггүй хуультай. Нийгмийн халамжийн арга хэмжээнд ч тараах учиргүй.

Зарим байгууллага цалингаа хугацаанд нь тавьж чадаагүй асуудал гарсан байж болзошгүй. Тэр нь орлогоо өөрөө бүрдүүлдэг байгууллага байж болох юм. Улсын болон нэгдсэн төсвийн хүрээнд тийм нөхцөл үүсээгүй. Үүсэх ч үгүй