Дэлхийн 11.7 хувь нь дайны хөлд нэрвэгдэж байна
Дэлхий дахин геополитикийн хувьд эрсдэлд ороход ойрхон болоод байна.
2014.08.08

Дэлхийн 11.7 хувь нь дайны хөлд нэрвэгдэж байна

“JPMorgan”-ийн Майкел Камбалист манай дэлхий одоогийн байддаар нэлээд аюултай болоод байна гэсэн нь анхаарал татахгүй байх аргагүй юм. Өөрөөр хэлбэл, цэнхэр гаригийн нийт хүн амын 11.7 хувь нь дайны хөлд нэрвэгдэж байна.

Дайны байдалтай байгаа улсуудыг дэлхийтэй харьцуулсан харьцуулалт хувиар....

Малайзын онгоцны Зүүн Украйн дахь сүйрэл болон Оросын эсрэг авах хориг арга хэмжээний өсөлт, Израилийн Гаазын зурвас дахь халдлага, Ливийн бослого, Сири, Афганистан, Ирак болон Сомали улсуудад үүсээд буй иргэний дайн, Нигер болон Малиг түйвээж буй Исламын бослого, Кенийн сонгуулийн дараах бослого, Пакистан, Судан болон Иемений мөргөлдөөн, Төв Африк болон Хойд Солонгосын маргаан зэргээс үүдэж дэлхий дахин геополитикийн хувьд эрсдэлд ороход ойрхон болоод байна.

Хөрөнгө оруулалтын хувьд, энэ их мөргөлдөөн дайн тулаан нь дэлхийн томоохон хувьцааны зах зээлд нэг их нөлөөлөхгүй байгаа нь сонин санагдаж болох юм.

Эдгээр дайны байдалтай байгаа улсууд нь газрын тос үйлдвэрлэлээс гадна, дэлхийн хөрөнгийн, зах зээл болон дэлхийн эдийн засагт бага хувийг эзэлдэгтэй холбоотой байж болох юм. 

Зургийн тайлбар: Дэлхийн геополитикийн аюулын зураглал