УКРАИНЫ ГЕНОЦИД
Украины зүүн өмнөд нутагт өрнөж байгаа үйл явдлыг геноцид гэж нэг үгээр тодорхойлж болно.
Геноцид гэдэг нь грекийн γένος буюу омог аймаг, латины caedo буюу алах, хөнөөх устгах гэсэн үгээс үүсэлтэй бөгөөд үндэстэн ястан, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан хэсэгчлэн эсвэл бүхлээр нь устгах үйлдлийг хэлдгийг та бүхэн мэдэх байх.
НҮБ 1948 оноос геноцидыг олон улсын хэмжээний гэмт хэрэг гэж үзэх болсон.
Харин одоо Украинд геноцид үргэлжилсээр л...
Харин одоо Украинд геноцид үргэлжилсээр л. Киевийн эрх баригчид Украины зүүн өмнөд нутгийг “чөлөөлж”, өөрийн ард иргэдээ баривчилж, тамлан хөнөөж, бөөнөөр хорих лагерьт хорьж байна. Иймээс Донбасс нутгийн оршин суугчид зөвхөн зэвсэг барин боссон энгийн иргэд буюу Өөрийгөө хамгаалах армийн дайчид л өөрсдийг нь хамгаалж чадна гэдэгт итгэж эхэллээ.
Өөрийгөө хамгаалах армийн дайчид 7-р сарын 5-ны бямба гарагт бүх талаасаа бүрэн бүслэгдсэн Украины Славянск хотоос гарч явсны дараа итгэмээргүй аймшигтай мэдээ ар араасаа хүрч ирэх болов.
Украины хэт барууны намын толгойлогч Олег Ляшко бараг хүнгүй шахам хот руу дайрах довтолгоог өөрөө удирдаж, улмаар биечлэн 5 хүнийг буудан хөнөөжээ.
Хотод үлдсэн бараг 40 мянган хүний ихэнх нь буудалцаанаас холхон байхыг хичээж, дайн байлдаанд оролцолгүй амьд үлдэхийг л бодож байлаа.
Украины хэт барууны намын толгойлогч Олег Ляшко
Тэд “цэвэрлэгээ”-ний үеэр өөрсдийгөө аюулгүй гэж бодсон, яагаад гэвэл Өөрийгөө хамгаалах армийг дэмждэггүй учраас. Гэтэл хунтууд “чөлөөлсөн” эхний өдрөө л ямар ч шүүх, мөрдөн байцаах ажиллагаагүйгээр 25-40 насны 160 хүнийг алж хөнөөжээ.
Славянск, Краматорск хотын оршин суугчдыг залхаан цээрлүүлэх ажиллагаа одоо ч үргэлжилсээр. Нохойтой бөөн бөөн цэрэг шууд л айл гэр, орон сууцыг нэгжиж, ямар ч асуулт тавилгүй гэр бүлийнхний нүдэн дээр нь эрчүүдийг буудан хөнөөж гарчээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр нэг эрийг хуягт тэргээс хүлж газраар чирч байснаа машинд ачин аваад явсан аж. Зугтаж амь гарсан нэг эр “6 настай хүүхдийг замын ялгах тэмдэгт хадаасаар хадаж байхдаа цэргүүд инээлдэж байсан. Хүүгийн эцэг гэрээс гүйн гарч ирээд амьд үлдээхийг наминчлан гуйхад түүнийг буудчихсан” гэж ярилаа.
3 настай өөр нэг хүүхдийг Киевийн бандеровчууд шууд эхийнх нь нүдэн дээр зарлалын самбарт загалмайлан хаджээ. Дараа нь тэр эмэгтэйг танканд хүлж, талбай дээгүүр давхисан. Эмэгтэйн нөхөр нь Өөрийгөө хамгаалах армийн дайчин байсан гэж тэр.
Славянск, Краматорск хотын оршин суугчдыг залхаан цээрлүүлэх ажиллагаа одоо ч үргэлжилсээр.
Славянск хотын оршин суугчдыг Засгийн газарт үнэнч гэдгээ батал гэж шаардаж, Өөрийгөө хамгаалах армийг дэмждэг гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө талаарх мэдээллийг өг хэмээн дарамтлах болжээ.
Утасны дугаар, интернэт дэх нийгмийн сүлжээний хаяг, гэрэл зураг, оршин суугаа хаяг гээд бүх мэдээллийг Тэр бүү хэл Славянск хотын нэг бүсгүй хунтад үнэнч гэдгээ батлахын тулд өөрийн нөхрийг алсан гэнэ.
Амь үрэгдсэн хүмүүсийн шарилыг хэн ч, хаашаа ч зөөхгүй байгаа тул гудамжинд, орон гэртээ, байшиндаа л байсаар. Славянск хотыг “чөлөөлөх” үед амьд үлдсэн хүмүүсийг одоо бөөнөөр хорих шорон руу илгээж байна.
Эдгээр харгис явдлыг эрх баригчдын бүрдүүлсэн “Донбасс” батальоны цэрэг Олег Дуб гэрчиллээ. Николаевк хотыг “чөлөөлсөн”-ий дараа тэр “Facebook” дэх өөрийн хуудсанд “Хотод зөвхөн энгийн иргэд байсан, Өөрийгөө хамгаалах армийн нэг ч дайчин байгаагүй.
Манай батальон хотыг цэвэрлэж, айлын орон гэр лүү тэсрэх бөмбөг шидэн, хөдөлсөн болгон руу буудаж байсан” гэж бичжээ. Үүний дараа командир Семён Семенченко түүнийг баривчилж, Донецк дэх бааздаа хүргэсэн байна. Дашрамд дурдахад, Семенченког хүний эрхтний наймаа хийсэн хэргээр мөрдөн шалгаж байгаа. Энэ аймшигт хэрэгт хунтын лидерүүд ч холбоотой ажээ.
Оросын хилийн ойролцоо оршдог Зеленополье гэдэг жижигхэн хотод том тулаан болсон.
Оросын хилийн ойролцоо оршдог Зеленополье гэдэг жижигхэн хотод том тулаан болсон. Өөрийгөө хамгаалах арми 7-р сарын 11-ний өглөө Украины үндэсний гвардийн лагерь руу дайрахдаа “Град” /Мөндөр/ хэмээх аймшигт системийг ашиглажээ. Энэ үеэр Үндэсний гвардийн 30 цэрэг алагдаж, 150 нь шархдав.
Тэдгээр шархадсан цэргийг хараад сувилагч хүртэл ухаан алдан унасан гэдэг. Зарим цэргийн нүд ил гарч ирсэн, хөл гар тасран, гэдсэндээ аймшигтай шархадсан байлаа. Ингэхэд яг ийм зэвсгийг Киевийн эрх баригчид өөрийн хот сууринуудыг “чөлөөлөх”-д ашиглаж, бас сурвалжлагчид руу буудаж байсан билээ.
Зеленополье хот руу дайрсны дараа Украины Ерөнхийлөгч Порошенко “Үндэсний гвардийн нас барсан нэг цэргийн төлөө Өөрийгөө хамгаалах армийн 100 дайчныг устгана” гэж амласан. Одоо Порошенкогийн тушаалаар “Град” системээр Дзержинск, Перевальск хотыг бөмбөгдөж, энгийн иргэдийг алж хядаж байна. Киев үүрийн 4 цагаас Курахово, Марьинка, Константиновк тосгоныг “Град”-аар бөмбөгдсөн. Энэ үеэр нэг жижигхэн сууринд л гэхэд Порошенкогийн тушаалаар 30 хүнийг хөнөөжээ.
Тэгээд ч жижиг хот, сууринд дандаа украинаар ярьдаг. Гэвч энэ ч тус болсонгүй.
Славянскт болсон явдлаас үзэхэд энд салан тусгаарлахын төлөө санал өгсөн эсэх, орос хэлтэй эсэх нь ямар ч ач холбогдолгүй байлаа. Тэгээд ч жижиг хот, сууринд дандаа украинаар ярьдаг. Гэвч энэ ч тус болсонгүй.
Иймээс энгийн ард иргэд зөвхөн Өөрийгөө хамгаалах арми л аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох болжээ.
Киевийн эрх баригчдыг дэмжиж байсан Славянск хотын иргэдийг ч мөн сүрдүүлж, буудан алж хөнөөн, хорих лагерь руу илгээж байгаа. Тэгэхээр тэдний гол зорилго нь Өөрийгөө хамгаалах арми биш. Киевийн эрх баригчдын явуулж байгаа энэ дайны туршид гол бай нь энгийн иргэд, дэд бүтэц байсаар ирсэн. Новороссия буюу салан тусгаарлахаа зарласан Шинэ Орос улсад амь үрэгдэгсдийн 80% нь энгийн иргэд байсныг дурдахад хангалттай.
Одоо бүслэгдсэн Донбасст хоол хүнс, эм тариа хомсдож эхэлсэн. Удахгүй бүс нутаг бүхэлдээ өргөн хэрэглээний барааны хомсдолд орно. Дайн дажнаас болж үр тариа тарьсан тариалангийн талбай асар ихээр устаж, бүхэл бүтэн хот сууринууд тэр чигтээ балгас болж хувирчээ. Хүмүүс орон гэрээ орхин явсаар.
Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл хүйтний улирал ирэхэд энэ нутаг тэр чигтээ өлсгөлөнд нэрвэгдэнэ. Украины геноцид хэр удаан үргэлжлэх бол гэж энгийн иргэд, оросууд, дэлхий дахин ажигласаар. Одоо Орос юу хийхийг бүгд амьсгаа даран хүлээсээр.
Путиний энэ мэдэгдэл нь Орос, Украины нөхцөл байдлыг залруулах эцсийн боломж гэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санал бодлоо саяхан илэрхийлэв. Тэрбээр 7-р сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаа телевизийн камер, сэтгүүлчдийн өмнө хийсэн. Энэ нь нэг ёсондоо Киевийн эрх баригчид болон Европын холбоонд, бүр цаашилбал НАТО, АНУ-д хандсан дохио, тулган шаардалт байлаа.
Путин “Украин хэрэв Европын холбоотой хэлэлцээр байгуулбал татваргүй бараа орж ирж, Оросын үйлдвэрлэгчдэд цохилт өгнө. Европын холбооны хэлэлцээртэй зөрчилдсөн Украин-Оросын хэдэн зуун гэрээ, хэлэлцээр цуцлагдана. Иймээс бид арга хэмжээ авна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, ОХУ одоо Украины үйлдвэрлэлийн салбарт өгсөн бүх захиалгаасаа татгалзах аж.
Үүний дүнд Украины алдагдал жилд 15 тэрбум долларт хүрнэ. Оросууд мөн Украины бүх бараа таваар, тэр бүү хэл дамжин өнгөрөх бараанд хүртэл хилээ хаана. Орос мөн Украинд нийлүүлэх байгалийн хийн кранаа хааж, 16,6 тэрбум долларын өрөө төлөхийг шаардах юм.
Сануулахад, их өрийн улмаас Украины төлсөн хэмжээгээр Орос хийгээ өгч эхэлсэн. Тэгэхээр Европт хий дамжуулахын тулд Украин 5 тэрбум долларыг урьдчилан төлөх ёстой. Эсрэг тохиолдолд ОХУ ирэх өвөл Европт байгалийн хий нийлүүлэх баталгаа өгөхгүй.
Путиний энэ мэдэгдэл нь Орос, Украины нөхцөл байдлыг залруулах эцсийн боломж гэнэ. Харин үүнийг зохих хүмүүс ойлгосон эсэхийг мэдэхгүй.