Тоглоомын дүрмийг төр засаг биш даяаршсан корпорациуд тогтоодог
Яагаад гэвэл тэд үндэстэн гэсэн ойлголтыг үгүйсгэдэг.
2014.07.16

Тоглоомын дүрмийг төр засаг биш даяаршсан корпорациуд тогтоодог

“Өнөөдөр аль ч улсын Засгийн газар олон улсын эдийн засгийн байгууллагуудын мэргэжилтнүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн этгээдүүдийн буруушаасан мэдээлэл цацаж зүрхлэхгүй. Энэ бол Засгийн газруудын тавилан төдийгүй бид бүгдийн тавилан” гэж Гэрри Янг “The Guardian”-д бичжээ.

Аливаа үндэстний улс орон нь ардчиллын гол нүүр царай хэвээр байгаа ч неолиберал даяаршлын цар хүрээг тооцон үзвэл одоо улс орнууд түүнтэй мантай болжээ. 

“Корпорациуд олон үзүүлэлтээр дэлхийн хэмжээний “тоглоом”-д үндэстнүүдээс ч илүү хүчирхэг тоглогчид болжээ. Бид эдгээр корпорацийг олон үндэстний гэж нэрлэдэг, гэвч үнэндээ тэднийг үндэстнүүдээс дээгүүр, үндэстэн дамнасан, тэр бүү хэл үндэстний эсрэг гэж нэрлэх ёстой. Яагаад гэвэл тэд үндэстэн гэсэн ойлголтыг үгүйсгэдэг.

Түүнчлэн өөрсдийг нь цаг хугацаа, орон зай, газар нутгаар хязгаарласан аливаа зүйлийг ч гэсэн” хэмээн Бенджамин Барбер “Jihad vs McWorld” гэдэг өөрийн номонд бичжээ.

Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн төлөвлөгөөг зах зээлийн үл үзэгдэгч гар бүхнийг бусниулжээ. 

Энэ сөргөлдөөн аль дээр үед үүсч, өдөөн хатгалгаа үйлдсээр байгаа боловч сүүлийн хэдэн арван жилд бараг саад тотгоргүй хөгжиж, үүний зэрэгцээ улстөрийн цинизм улам нэмэгдсээр байна.

Даяаршсан эдийн засгийн нэг жишээ бол Бразили. Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва 2002 онд ядууралтай тэмцэж, баялгийг дахин хуваарилахын төлөө гэсэн уриатай гарч ирсэн. Лула “Олон улсын Валютын сантай хийсэн хэлэлцээрээ цуцалснаар эдийн засгийн өсөлтөд тавьсан хязгаарлалтаас чөлөөлөгдөж, улмаар бразилчуудын арилжааны ашиг сонирхлыг хамгаалах болно” гэж байлаа.

Гэвч зах зээлийн үл үзэгдэгч гар бүхнийг бусниулжээ. Лулаг төрийн эрхэнд гарсны дараах 3 сард валют 30%-ар унаж, Бразилиас 6 тэрбум доллар гадагшаа урслаа. Зарим агентлаг тус улсыг өрийн хамгийн их эрсдэлтэй орны тоонд багтаажээ.

“Бид Засгийн газарт байгаа ч эрх мэдэлгүй. Өнөөдрийн төр засаг бол даяаршсан засаглал, энэ бол томоохон компаниуд, санхүүгийн капиталын засаглал” гэж Лулагийн ойрын туслах Фрей Бретто хэлсэн байдаг.

10 жилийн өмнөх Сиэтлд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнөөс орчин үеийн “Occupy movement” хөдөлгөөн хүртэл бүгд л хямралтай тэмцэж байна.

10 жилийн өмнөх Сиэтлд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнөөс орчин үеийн “Occupy movement” хөдөлгөөн хүртэл бүгд л хямралтай тэмцэж байна. Италийн марксист Антонио Грамши “Хямралын мөн чанар бол хуучин бүхэн мөхөх үед шинэ нь төрж чадахгүйд оршино. Энэ завсарт л асар олон өвчний шинж тэмдэг илэрдэг”  хэмээжээ.

Европын орнуудын парламентын сонгуулийн дараа даяаршлыг эсэргүүцэгч бүлэглэлүүд дээш гарч, тухайлбал Грект хэт зүүний хүчний эвсэл олонхын санал авчээ. Үндсэрхэг бөгөөд харийнханд ил тодоор дайсагнадаг намууд Дани, Франц, Их Британид олонхын санал авсан бол өөр 5 улсад 10% ба түүнээс дээш хувийн санал авчээ.

Саяхан Европын холбооны парламентын сонгуульд хэт барууны үзэлтнүүд ялалт байгуулсан нь дээрх шинж тэмдэг хичнээн хөндүүр болохыг баталлаа.

Энэ чиг хандлагыг хэтрүүлж үнэлэх хэрэггүй, гэхдээ бас дутуу үнэлж болохгүй. Сүүлийн 30 жилд фашизм ба түүний 57 хэлбэр үл зөвшөөрөгдөх байр сууриас Европын улстөрийн давамгайлсан чиг хандлага болж өөрчлөгдлөө. Дээрх намуудын арьс өнгөөр ялгаварлах үзэлд гол асуудал байгаа юм биш. Тэднийг сонгох болсон шалтгаан нь илүү өргөн цар хүрээтэй түгшүүр зовнилын илрэл.

Саяхан Европын холбооны парламентын сонгуульд хэт барууны үзэлтнүүд ялалт байгуулсан нь дээрх шинж тэмдэг хичнээн хөндүүр болохыг баталлаа.

Аливаа улс орнуудын улстөр,  эдийн засгийн бодлогыг үнэндээ хэний ч хяналтад байдаггүй нууц хүчнүүд бүрдүүлж байна... Космополитизм буюу аль нэгэн улс орны үндэсний эрх ашгаас илүүтэйгээр дэлхийн иргэншил гэдэг үзэл бодол руу аажмаар шилжиж байгаа нь илт.

Хэт зүүний үзэлтнуудын амжилтыг дээрх сонгуулиуд баталлаа. Гэхдээ тэд гадаадынханд дургүйдээ биш харин Европын холбоо дотор илүү ардчиллыг хүсч, үндэсний автономит эрхийг тэлэх эрмэлзлэлдээ хөтлөгдөж байна.

“Үндсэрхэг үзэл хүчтэй хэвээр, энэ нь улстөрд заавал хэт хуучинсаг эсвэл дэвшилтэт хүчин байх албагүй” гэж Стюарт Холл бичсэн байдаг. Францын улстөрч, Үндэсний фронтын тэргүүн Марин Ле Пен “Манай хүмүүс нэг л улстөрийг шаардаж байна. Тэд францчуудад зориулсан, француудтай хийх улстөрийг францчуудаас хүсч байна. Өөрөөр хэлбэл, гаднаас сунгасан уяанд хөтлөгдөж явахыг хүсэхгүй болжээ. Францад болж байгаа үйл явдал бол үндэстний үзлийн сэргэн мандал, Европын бусад оронд болох үйлсийн алтан хараацай” гэжээ.

Гэхдээ тэгэх боломж бараг үгүй мэт. Эдгээр нам яаж цаг хугацааг эргүүлэх юм бол? Аль онд очоод зогсох нь ойлгомжгүй. Барууныг баримтлагчдад ч, зүүнийхэнд ч хямралаас гарах шийд алга.

Гэхдээ зүүнийхэн илүү нээлттэй нийгэм байгуулах их найдвар өгсөн бол барууныхны популист үзэл өнгөрсөн үеийн тийм ч сайн биш баримтууд дээр суурилжээ.

Олонхоос ялгаатай харийнхныг гадуурхах үзлийг дэврээх магадлалтай...Хүлээцтэй бус, тэвчишгүй ийм бодлогын зорилго өөрчлөгдөж хувирсаар байдаг.

Үндсэрхэг үзэл нь хэт барууны талыг баримтлагчдад өөрсдийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээ нуухад ашигтай. Ардчиллыг хамгаалах стратеги байхгүй үед барууныг баримтлагчид үүний оронд “соёл”-оо хамгаалах, “уламжлал”-ыг сэргээх, цэвэрших тухай “домог” ярьж эхэлдэг. Булингартуулж бохирдуулагчид нь боловсролгүй цагаачид, мусульманчууд, цыганууд. Энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлэн хүссэн үндэстэн ястнаа бичиж болно.

“Цөөнх бол тодорхойгүй байдлын дундах гялбаа... Даяаршлын үед төр засаг эдийн засгийн тусгаар байдлаа хангах чадваргүй байгаа нь энэ тодорхойгүй байдлыг улам даамжруулж, олонхоос ялгаатай харийнхныг гадуурхах үзлийг дэврээх магадлалтай” гэж энэтхэг гаралтай Америкийн эрдэмтэн Арджун Аппадураи үзэж байна.

Хүлээцтэй бус, тэвчишгүй ийм бодлогын зорилго өөрчлөгдөж хувирсаар байдаг. Жишээлбэл, Унгарын цыганууд, Их Британийн румынчууд, АНУ-ын цагаачид . Гэхдээ хямралын гоё онол, хоосон үг, бодит үүсэл гарал хэвээр. Гол баатрууд нь орон нутгийн хүчнүүд гэгдэж байгаа боловч үнэн хэрэгтээ түүхийг даяаршсан эдийн засаг бүтээж байна.