ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатарт болно
2014 оны 8 дугаар сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулж байна.
2014.08.26

ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатарт болно

Монголд анх удаагаа дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU) өөрийнхөө Удирдах зөвлөлийн хурлаа нийслэл Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулж байна.

Хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын зэрэг хүндэт зочид Улаанбаатар хотноо өчигдөр хүрэлцэн ирсэн.

Тус хурал өнөөдөр нээлтээ хийх бөгөөд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МОСХ, МОХ-ны удирдлагууд оролцоно