Х.Бат-Ялалт: Энэ удаа намайг сонсож, надад итгэл үзүүлээч
Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2014.09.09

Х.Бат-Ялалт: Энэ удаа намайг сонсож, надад итгэл үзүүлээч

“Иргэний хөдөлгөөний” хэмээн “овоглогддог” Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой баримтуудыг олонд дэлгэж, багагүй шуугиан тариад авсан билээ.

ЕСДҮГЭЭР САРЫН 10-НД "ЭХ ОРОНДОО ЭЗЭН БОЛЦГООЁ" ЦУГЛААН ХИЙНЭ

-Та бүхэн цуглаан зохион байгуулах гэж байгаа гэсэн?

-“Хүсэл зоригоо нэгтгэе” хөдөлгөөнөөс есдүгээр сарын 10-нд бид “Эх орондоо эзэн болцгооё” цуглаан хийх гэж байна. Энэ цуглаанд төрийн бус байгууллагууд олноороо нэгдэж байгаагийн нэг нь монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулагчдын “Анхдагчдын холбоо”. Ерээд оны ардчилсан тэмцэл хийж байсан хүмүүсийн талаар бид судалж үзсэн л дээ.

Монгол улсын ашигт малтмалын төлөө, эх орон эзэнгүйдэж байна, тусгай хангамж, хээл хахууль, хүнд суртлыг арилгая гэх мэтээр өнөөдрийн бидний шаардах гээд байгаа бүхнийг тэр үед шаардаж л байж.

Тухайн үед бидэн шиг л юу ч үгүй хоосон тэнэгээрээ дуудуулаад эрх баригчдын эсрэг тэмцэж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө эрх барьчихаж. Гэтэл энэ хүмүүс эрх барьснаар нийгэмд ямар ч өөрчлөлт гараагүйгээр барахгүй баян хоосны ялгаа их болж, хууль тогтоомж мөнгөтэй хүнд тусгай үйлчилдэг болчихож.

-Танай “Хүсэл зоригоо нэгтгэе” хөдөлгөөний чинь зорилго нь юу вэ?

-Сүүлийн 24 жил бид ардчилсан нийгмийг байгуулах гэж явахдаа ямар алдаа дутагдал гаргав, ямар зүйл онов гэдгийг нам, төрийн оролцоогүйгээр судалж дүгнэж гаргаж ирэх гэж иргэний байгууллагууд болон эрдэмтэн судлаачид нэгдэж “Хүсэл зоригоо нэгтгэе” хөдөлгөөнийг байгуулсан.

Одоо 50 гаруй төрийн бус байгууллага нэгдээд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, хууль эрх зүй, мөнгө санхүү, боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, байгаль экологи гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Би өөрөө хуульч хүний хувьд судалгаа шинжилгээг сүүлийн 15 жилийн турш хийж байна.

Манай иргэдэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, төрөөс хууль эрх зүйн мэдлэг олгох, хууль хэрэгжүүлэх тал дээр маш сул байна. Ялангуяа төрийн байгууллагууд хууль зөрчих, хуулийг буруу хэрэглэх, санаатайгаар хуулийг хэн нэгэнд ашигтайгаар үйлчлүүлэх гэсэн оролдлого хэрээс хэтэрсэн гэж үзэж байна.

Бид 2006 оноос хойш хуулийн салбарын шинэчлэлтийн талаар ярьж явсан ч зарим талаар бид их өрөөсгөл тэмцсэн, зарим талаараа бодитой атлаа хүч дутагдсан гэх мэтээр олон хүнд хүрээгүй ирсэн байх.

Төрийн зүгээс ухаалаг төрийг бий болгоё гэж ярьж байгаа шигээ салбар бүрт эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээнд тулгуурласан хууль тогтоомжуудыг батлаасай, хэрэгжүүлээсэй. Өөр хоорондоо эвдрэлцээд байлгүй эвтэй байж дэлхийд нөлөөлөх хэмжээний бодлого тодорхойлогч улс болоосой гэсэн хүсэлтэй.

ЗАСГИЙН ГАЗАР ГЭРЭЭНДЭЭ ҮНЭ ТАРИФАА ТОДОРХОЙ ТУСГАЛГҮЙ 27 КОМПАНИТАЙ ЯГ АДИЛ НӨХЦӨЛӨӨР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

-Та ярилцлагын эхэнд манай компанийг хаалтын гэрээ хийсэн юм уу гэж асуусан. Харин та хэвлэлийн хурал хийхдээ “хаалтын гэрээ хийсэн байгууллагуудын жагсаалт” энэ байна гэж ярьж байсан тийм үү?

-Би танайхаас хийсэн үү л гэж асууж байгаа хэрэг. Бид энэ асуудлыг шалгуулах гээд АТГ-т өгсөн. Хамтран ажиллах гэрээ гэдгийг хэн ч, хэнтэй ч хамтарч ажиллаад тэр нөхцөлөө тохироод  хийж болно. Харин бидний дэлгэсэн гэрээнд хоёр ноцтой өгүүлбэр байгаа юм. Тэр нь гэрээний төлбөр нь тодорхойгүй.

Засгийн газрын мэдээ мэдэээллийг нийтэлснийхээ төлөө засгаас зай талбайныхаа төлбөр мөнгийг шаардаад байгаа ч юм шиг. Хэвлэлийн байгууллагууд бүгдээрээ өөр өөр тарифтай юм билээ.

-Бүгдээрээ хувийн компани болохоор тэр байх.
Гэтэл энэ дээр нийтлэгээр зарим нь 5, зарим нь 10 сая, ганцан телевизүүдийн холбоо нь 200 сая гэсэн байгаа юм. Тэгвэл яаж ийм тогтмол үнийг тогтоочихов. Аргачлалаа яаж гаргасан юм бол.

-Тэгэхээр тэр үнэ тарифыг гэрээнд тусгах ёстой. Жишээ нь таван сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд гэрээ байгууллаа гэхэд тухайн хэвлэл мэдэллийн байгуллага энэ мөнгөнөөс илүү ч зай талбай гаргасан байж болно, дутуу ч байж болно. Энэ мөнгөө хоорондоо тохиролцдог, ойлгомжтой тайлбар байх ёстой.

Гэтэл энэ дээр нийтлэгээр зарим нь 5, зарим нь 10 сая, ганцхан Телевизүүдийн холбоо нь 200 сая гэсэн байгаа юм.

Тэгвэл яаж ийм тогтмол үнийг тогтоочихов. Аргачлалаа яаж гаргасан юм бол. Хамгийн ноцтой нь гэрээний нууцлал гэж заалт.

Хоёр тал аль нэг байгууллагынхаа талаар олж авсан мэдээллээ хортойгоор ашиглахгүй байх, гуравдагч этгээдэд задруулахгүй гэсэн үүрэг хүлээгээд байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагыг би нийгэмд тустай мэдээллүүдийг олж аваад гуравдагч этгээдэд түгээдэг байгууллага гэж ойлгодог.

Гэтэл хэвлэл мэдэээллийн үндсэн үүргийг хязгаарласан ийм заалт оруулчихсан.

-Хэвлэл мэдээллийн байгууллага нь нэг талаараа аж ахуйн нэгж учраас хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа гэрээ байгуулж, гэрээний үндсэн зарчмаар явна шүү дээ.

-Улсын нууцад хамаарахаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй байх ёстой гэж би итгэдэг хүн. Хэвлэл мэдээллийн байгуллага юу нийтлэх, юу нийтлэхгүй вэ гэдгээ тохирдог байх гэж ойлгоод байгаа юм. Ингээд ирэхээр нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал нь алдагдчихна.

-Таны бодлоор хаалтын гэрээ гэж ямар гэрээг хэлдэг юм бол?

-Мэдээж хаалтын гэрээ гэж нэрлэхгүй л байх. Хэн хэнийхээ мэдээ мэдээллийг задруулахгүй тохиролцдог учраас сэтгүүл зүйн салбарынхан өөрсдөө хаалтын гэрээг больё гэж яриад байгаа. Гэрээнд заагдсан утга агуулгаас энэ нэр томьёологдсон болов уу гэж бодож байна.

-Би гэрээгээ бариад сууж байна. Энд хаалтын гэрээ гэж алга. Та өөрт байгаа хувилбараа харсан уу?

-Хаалтын гэрээ гэж үг хаа ч байхгүй. Би хаалтын гэрээний талаар ерөөсөө яриагүй.

-Гэхдээ та хэвлэлийн хурлаараа хаалтын гэрээ хийсэн байгууллагуудыг зарлаж байна гэж хэлсэн. Манай сайт хаалтын гэрээ гэгчийн эсрэг байдаг. Тийм ч учраас хаалтын гэрээний талаарх цуврал ярилцлагуудыг сэтгүүл зүйн томоохон төлөөлөгчидтэй хийсэн юм. Энэ ярилцлаган дээр хаалтын гэрээ гэдэг нь хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийгч этгээд өөрийн болон байгууллагынхаа талаарх ямар ч сөрөг мэдээллийг гаргахгүй байх талаар шууд дарамталсан заалтыг гэрээндээ оруулахыг хэлдэг талаар дурьдсан байгаа. Байгууллагын зүгээс манайхыг “ийм заалт оруул” гэдэг санал тавих тохиолдол ч бий. Гэхдээ бид хариуд нь “үгүй, хэрвээ танайх тийм зүйл хүсч байгаа бол манайх танайхтай гэрээ байгуулахгүй” гэдэг. Энэ байр суурин дээрээ бид долоон жил хатуу зогссон, цаашид ч энэ хэвээрээ зогсох болно.

-Тэгвэл би асууя. Хэвлэл мэдээллийн байгууллагыг би ашгийн төлөө байгууллага гэж боддоггүй.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд чинь бүгдээрээ аж ахуйн нэгж шүү дээ.

-Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага ашгийн төлөө ажилладаггүй, нийгэмд үнэн зөв мэдээллийг түгээхийн төлөө ажилладаг гэж  ойлгодог.

-Гэхдээ тэр байгууллагууд чинь амьдрах эрхтэй шүү дээ.

-Гэхдээ амьдрахын тулд юу ч хамаагүй хийж болно гэсэн үг биш.

-Тэгвэл таны бодлоор манай сайт засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрүүдийг иргэдэд хүргэхийн тулд өөрсдийн зай талбайгаа үнэгүй ашиглуулаад байх ёстой юу, эсвэл мэдээлэхгүй баймаар юм уу, та юу гэж бодож байна?

-Засгийн газартай холбоотой гэмт хэргийн чанартай мэдээллүүдийг танай сайт мэдээлдэг үү?

-Мэдээлдэг. Хэрвээ та манай сайтыг уншсан бол манай УЛСТӨР гэсэн буланд удаа дараа шүүмжилсэн.

-Шүүмжлэх гэж өөр хэрэг. Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжинтэй холбоотой  гэмт хэргийн чанартай мэдээлэл маш их явлаа.

-Энэ талаарх мэдээлэл байнга гарч байсанТа хаалтын гэрээтэй холбоотой миний хийсэн ярилцлагуудыг уншсан болов уу /Та ярилцлагуудыг уншихын тулд Санал болгох мэдээг харна уу/?

-Уншаагүй. Би хэвлэл мэдээлэлд итгэхээ больчихоод байгаа. Дахиад ухуулах хуудсаа наадаг юм бил үү. Бид жишээ нь төрийн байгууллага, засгийн газартай холбоотой маш олон хэвлэлийн бага хурал хийдэг. Ялангуяа цагдаа шүүх прокурорын байгууллагатай холбоотой.

Ингэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл авах нь маш хязгаарлагдмал.

Жишээ нь бид энд тэнд очоод мэдээлэл тавиулах гэхээр “дээрээс тавьж болохгүй гэсэн” гээд гаргахгүй байх тохиолдол олон бий.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү?

-Тийм. Би хууль зүйн салбарт ажилладаг хуульч хүн. Салбарынхаа алдаа оноог шүүмжлэх нь миний үүрэг. Яагаад гэхээр би эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэнэ гэж тангараг өргөсөн монгол улсын цагдаагийн бэлтгэл офицер хүн.

Энгийн хүнийг хэлмэгдүүлдэг, гэм хийсэн хүнийг ял завшуулдаг ийм зүйл энэ нийгэмд байх ёстой юу гэвэл байх ёсгүй. Байна уу гэвэл байгаа. Гансүх гэдэг хүнтэй холбоотой баахан мэдээлэл яваад байна шдээ.

-Алинд нь итгэхэд хэцүү болчихсон.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн хоёр хуваагдчихсан. Гэтэл яг үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой гэрээний асуудал гараад ирж байгаа юм. Тэгэхээр эргэлзээ төрнө, тийм үү.

Сэтгүүл зүйн салбараас “би ийм сайт, телевиз, сонины сэтгүүлч байна. Тантай гэрээ байгуулья, та хэрвээ сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол бидэнтэй гэрээ байгуул, тэдэн төгрөг.

Байгуулахгүй бол таны мэдээллийг гаргахгүй” бараг “та өөрөө мэдэж байгаа биз дээ” гэх зүйл надад ч гэсэн тохиолдож л байдаг.

-Та баримтжуулж авсан уу?

-Би баримттай л юм ярина.

-Та наад баримтуудаа дэлгэх үү?

-Цаг нь болохоор дэлгэнэ. Цаанаа ямар эх сурвалжтай байдаг юм, эзэд нь явуулаад байдаг юм уу, сэтгүүлчид нь яваад байдаг юм уу. Яг хууль зүйн салбартай л адил. Хууль зүйн салбарт ажиллаж байгаа хүнд мөнгө л хэрэгтэй байна.

Тэр хүн цалин авах хэрэгтэй, цалин нь амьдралд хүрэхгүй байна, тэгэхээр орлогын өөр эх үүсвэрийг хайж эхэлдэг. Өнгөрсөн нэгдүгээр сард шүүгч нарын цалинг гурван сая төгрөг болгосны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын сонинд өгсөн “шүүгч нарын цалин өндөр болчихлоо, одоо шүүх шудрагаар ажиллана” гэдэг ярилцлагыг уншсан биз дээ. Энэ логик манайд яваад байна. Тэгэхээр бид мөнгийг зөв олмоор, зөв хэрэглэж, зарцуулмаар байна гэдэг асуудлыг хөндөн тавьж байна.

Миний мэдэгдэл бол ерөөсөө л монголын эрх баригч нарт хандсан. Өнөөдөр монгол улсад бүх юм буруу байгааг танай сайтаар дамжуулж хэлмээр байна. Ардчилал байгуулах гээд 24 жил явлаа. Өөрөө одоо хэдэн настай вэ?

-Би одоо 35-тай.

-Би 38-тай. Тэгэхээр бид ерэн онд насанд хүрээгүй хүүхдүүд байж. Өнөөдөр бид нийгмийг авч явах үүргийг ирээдүйн хүүхдүүдийнхээ төлөө хүлээчихлээ. 25 жилийн дараа биднийг юуны төлөө тэмцээд байсныг дүгнэнэ, өнөөдөр хэн ч дүгнэхгүй.

-Цаг нь болохоор дэлгэнэ. Цаанаа ямар эх сурвалжтай байдаг юм, эзэд нь явуулаад байдаг юм уу, сэтгүүлчид нь яваад байдаг юм уу. Яг хууль зүйн салбартай л адил.

Өнөөдөр хийгээд байгаа хэвлэлийн бага хурал гаргаад байгаа баримт нотолгоо бүхэн юу хэлээд байна гэхээр ерөөсөө монгол социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжихдээ төрийн дотоод хяналт гэдэг юмыг устгаад хаячихжээ гэдэг л санаа. Хяналтгүй учраас энэ эрх мэдэл албан тушаалд очсон хүмүүс дандаа гэмт хэрэгт холбогдож байдаг.

Тайлангаа гаргаж өгдөггүй, төсвийн мөнгийг идэж уудаг баярладаг цэнгэдэг, нааддаг. Ямар сайндаа л Эрдэнэтэд /ГОК/ 5 сая төгргийн үнэтэй бэлгэвч шахчихсан байна гээд л яригдаад байна.

Хяналтгүй учраас энэ эрх мэдэл албан тушаалд очсон хүмүүс дандаа гэмт хэрэгт холбогдож байдаг. Тайлангаа гаргаж өгдөггүй, төсвийн мөнгийг идэж уудаг баярладаг цэнгэдэг, нааддаг. Ямар сайндаа л Эрдэнэтэд /ГОК/ 5 сая төгргийн үнэтэй бэлгэвч шахчихсан байна гээд л яригдаад байна.

Ийм гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд эрх баригчдын дунд хангалттай олныг дурьдаж чадна. Тендер гэхэд л зуучилж өгөөд дундаас нь мөнгө аваад идчихдэг.

Энэ үнэн бодит баримтуудыг л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань зоригтойгоор дэлгээч ээ гээд байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмд маш нөлөөтэй учраас л улстөрч бүхэн телевиз, сонин, сайттай болчихож. Яагаад ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл манайд хэрэгтэй юм. Өнөөдөр л бид өөрсдийгөө хуураад “би болж байвал” гээд яваад байгаа болохоос 25 жилийн дараа гэхэд хэн нэгэн хүн энийг чинь зөв замд нь оруулчихсан л байх болно. Хэн нэгэн хүн.

СОНГУУЛИЙН ҮР ДҮНД ҮҮСЧ БАЙГАА ТӨРИЙН МЕХАНИЗМЫГ ХЯНАХ ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ТАЛААР ХЭН Ч ЯРИХГҮЙ БАЙНА

-Тэгэхээр одоо яах ёстой вэ, Таны бодлоор?

-Бид бие биенээ гүтгэж байна, хардаж байна гэхээсээ илүү яаж ийм бохир заваан нийгмээс зөв нийгэм рүү шилжиж, дараа дараагийн хүн тэр буруу арга замыг нь хаасан, ямар ч муу хүн төрд гарсан сайн ажиллахаас аргагүй хатуу шалгуур тавьсан нийгмийг бий болгох хэрэгтэй.

Солонгост өнөөдөр усан онгоц живэхэд ахмад нь хэрэгтэн болж, сайд нь огцорч байх жишээтэй. Гэтэл өнөөдөр манайд шоронд нь хүн үхэж л байдаг, өөртэй нь холбоотой гэмт хэргийн мэдээлэл явж байхад ч сууж л байдаг.

Хариуцлага байдаггүй. Тантай хийж байгаа ярилцлагаараа дамжуулаад монголчууд бид өнөөдөр ухаарах цах болжээ гэж хэлмээр байна.

Буруу юм хийснүүд нь буруугаа хүлээж уучлалт гуйгаад дараагийн хүмүүстээ эрх мэдлээ шилжүүлээд, дараагийн хүмүүс нь бидний төлөө юм бодож, оюуны хөдөлмөр эрхэлснийхээ төлөө нийгмийн баталгаагаар хангагддаг ийм нөхцөл рүү л явмаар байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд тийм их ашигтай өндөр цалин авдаг газар биш шүү дээ. Гэтэл энэ хүмүүс яагаад хамаг байдаг мөнгөө зарцуулаад алалцахаас наагуур болж тийшээ гараад байна вэ. Энэ их ойлгомжтой тэнд ерөөсөө л ашиг сонирхол байна.  Өнөөдөр бүх л том бизнес эрхлэгчид улстөр лүү орлоо.

Тэгэхээр миний хаалтын гэрээ гээд байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тэмцэж байгаа тэмцэл биш ерөөсөө бүх нийтээрээ шударга байхыг эрхэмлэе гэдгийг л хэлээд байгаа юм.

-Гэхдээ тэмцэгчид гэж ярьж байгаад нэг албан тушаал дээр суугаад чимээгүй болчихдог гэж хүмүүс ярьдаг шүү дээ?

-Өмнөх тэмцэгчид эцсийн зорилгоо тодорхойлж чадаагүй байсан. Эцэг эхээс надад өгсөн хүмүүжил бол ёс зүй, шударга зан чанар. Хуулийн байгууллагынхан нүдэн дээр буруу шийдвэр гаргаад байхаар чимээгүй суугаад байх аргагүйд хүрсэн.

Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний анхны үүсгэн байгуулагчдын нэг нь би мөн юм байгаа юм. Тэгээд үүсгэн байгуулагчид болох Ж.Батзандан, О.Магнай нартай ойлголцлын зөрүү гарч ирсэн. Тэр хүмүүсийн агуулга бодлого нь “эрх барьж байгаа хүмүүс муу, харин бид сайн хүмүүс учраас сайн удирдана, бид эрх мэдэлтэй болох ёстой” гэж тэмцсэн. Урьд нь би нэг ч удаа энэ талаар ярьж байгаагүй. Энийг ярих цаг нь болсон.

Тэр үед ярьсан бол эд нар хоорондоо хагарлдаж байна гэх байлаа. Одоо тэдний гол үүрэг нь нийгэмд хэрэгтэй хууль санаачлах. Гэтэл хууль санаачлах эрх мэдлийг олж авчихаад, ямар хууль санаачлах вэ гэдгийг бодохгүйгээр их хуралд гарчихсан байхгүй юу.

Тийм болохоор энэ хүмүүс хууль гаргая гэж бодох ч үгүй байна, хүмүүсийн гаргасан санал санаачлагыг ч дэмжихгүй байна. Би Батзандан, Уянгаа хоёрт Их хуралд гарсных нь дараа хуулийн төсөл санаачилж аваачиж өгч байсан.

-Гэхдээ Та ч гэсэн УИХ-д нэр дэвшиж байсан?

-Гэхдээ эрх мэдлийн төлөө биш, нийгэмд хэрэгтэй хууль санаачлах гэж дэвшсэн. Түрүүн хэлсэнчлэн бид хяналтаа устгаад хаячихсан юм аа. Би төрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг хөндлөнгийн хяналтын механизмыг байгуулах юмсан гэж бодож явдаг хүн.

Энэ утгаараа ч гэсэн бидний хийж байгаа тэмцэл бол эрх мэдлийн төлөө биш эрх мэдэлтнийг хянах системийг бий болгохын төлөөх тэмцэл юм шүү гэдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Би олон нийтэд үгээ хэлдэг хүмүүсээс шал өөр юм ярьдаг. Өөр гэдэг нь уншигчид анзаарах байх, ихэнх хүн монголд ямар асуудал хамгийн хурц байна вэ гэхээр сонгууль гээд байгаа юм. Сонгууль бол эрх мэдэлтнийг л солих асуудал. Бүгдээрээ сонгууль гэж хуйлраад сонгуулийн үр дүнд үүсч байгаа төрийн механизмыг хянах хяналтын системийн талаар хэн ч ярихгүй байна.

Өнөөдөр сонгуулийг л сайхан зөв явуулчих юм бол нийгэм сайхан болно гэдэг худлаа. Минийхээр төрийн хяналтыг хатуу сайн болгочих юм бол сонгууль үр дүнтэй болно. Өнөөдөр сайд болчихсон их хурлын гишүүн болчихсон хүн хүмүүстэй хуйвалдаад төсвийн мөнгөнөөс идэж болдоггүйсэн бол хэн тэнд очиж цагаа бүртгүүлээд, олон нийтийн өмнө хурал дээр эвшээлгээд суугаад байхыг хүсэх вэ дээ.

Төр хяналтгүй байгаа учраас ард иргэдийн амыг нь хууль бус цаасаар хаачихаад, “чи хүрэх газраа явахгүй юу” гэж доромжилдог төрийн албан хаагчдыг гар хөлөө болгоод, тендэр тусгай зөвшөөрөл зэргийг өөрсөддөө ашигтай хүнд өгдөг, хэн нэгэн хүнд өгөөд дундаас нь хувь авдаг, тэр хувиараа өөрөө баяждаг болоод байна. Иймэрхүү байдлаар зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө хууль санаачлаад суудаг хүмүүс  хууль тогтоох засаглалд шингэсэн байгаа учраас системийн гол алдаа байна гэж үзээд байна.

-Та хуулийн төсөл боловсруулж өгч байсан гэж ярьлаа. Тэр ямар хуулийн төслүүд байсан юм бол?

-Иргэний хяналтын байгууллагын тухай хууль, Заргын тухай хууль, Тангарагтны хариуцлагын тухай хууль гээд гурван багц хуулийн санал гаргасан.

Би сүүлийн найман жил хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулаад, бусдын өмнөөс шүүх цагдаагийнхантай маргалдаад, зуу гаруй удаа хэвлэлийн бага хурал хийж ийм хуулийг ингэж зөрчсөн байна гэж ярьж байсан байгаа юм.

Энэ хугацаанд юу ажигласан бэ гэхээр иргэдтэй төрийн албан хаагчийн харилцах харилцааны тэнцвэрт байдал алдагджээ. Хүний эрхийн зөрчил харц тулгарахаас л эхэлдэг гэж би үздэг. Төрийн албан хаагч хуулиараа хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй гэж ажилладаг мөртлөө хүнийг хараад л “энэ ядруухан юм байна, энийг дээрэлхчихье” гэж боддог ч юм уу, эсвэл “энэ гоё машинаас буулаа энэнд долигоновол хэдэн төгрөг олдчих юм байна” гэж боддог.

Хүний эрхийн зөрчил харц тулгарахаас л эхэлдэг гэж би үздэг. Төрийн албан хаагч хуулиараа хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй гэж ажилладаг мөртлөө хүнийг хараад л “энэ ядруухан юм байна, энийг дээрэлхчихье” гэж боддог ч юм уу, эсвэл “энэ гоё машинаас буулаа энэнд долигоновол хэдэн төгрөг олдчих юм байна” гэж боддог.

Хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг утгаараа төрийн албан хаагч ямар ч цензургүйгээр ажилладаг байгаасай, иргэд өөрийнхөө эрхийг хамгаалах арга механизмаар хамгаалагдсан байгаасай гэдэг үүднээс Иргэний харилцах дэвтэр гэдгийг санаачилсан.

Багш эцэг эхийн хооронд харилцдаг дэвтэр шиг төрийн албан хаагч иргэн хүнтэй харилцахдаа баримталдаг зүйл. Эрх зүйт нийгэм гэдэг баримт нотолгоон дээр суурилдаг зүйл. Мөн бид “Төрийн байгууллагын ажилтанд гаргасан өргөдөл гомдлын хяналтын тоо” гэдгийг хөтөлж үзсэн.

Газрын албанд нэг хүн өргөдөл өглөө гэхэд нэг хувийг нь манай иргэний байгууллагат өгчихдөг, тэгэхээр тэр өргөдөл гомдол алга болно гэж байхгүй. Би өөрөө жишээ нь Нийслэлийн газрын албанд зургаан удаагийн газар хүссэн өргөдөл өгч үзсэн. Одоо надад газар байхгүй. Манай төрийнхөн хаана ч орсон “байхгүй, болохгүй, бүтэхгүй” гэж хариулдаг. Тэгээд танилаа дагуулаад орохоор болчихдог. Энэ бохир заваан зүйлийг л зохицуулах ёстой гэж үзээд байгаа юм.

Дээрээс нь бас “Дижитал хамгаалалтын хөтөлбөр” гэж зүйл бий. Технологийн өндөр хөгжилтэй үед амьдарч байгаа энэ үед хүн бүхэн дуу дүрсний бичлэг хийх боломжтой болсон. Энэ давуу байдлаараа өөрийнхөө эрхийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ боломжийг хүмүүст өгье гэдэг хуулийг санаачилсан. Цагдаагийн албан хаагч намайг дуудахаар би цагдаагийн албан хаагчаас ямар үндэслэлээр намайг дуудсан бэ гэдэг тайлбарыг нь бичиж авчихаад ийм буруу үндэслэлээр дуудсан гээд баримттайгаар ярина. Би бол хэлж байгаад бичлэг хийгээд авдаг юм. Хүн бүхэн энийг ашигладаг болоосой гэж боддог.

-Та төрийн дотоод хяналтыг бий болгох ёстой гэж ярьж байна.  Тэрийг хэрхэн яаж бий болгох талаар төсөлдөө тусгасан бэ?

-Иргэний хяналтын байгууллага гэж бий болгох. Газрын асуудал гэхэд хамгийн эхэнд өргөдлөө өгсөн хүнд газар өгөх, тендэр гэхэд хамгийн чанартай, боломжийн үнийг санал болгосныг нь сонгодог ч байх юм уу.

Тендэр зарлалаа гэхэд тэр тендэрийн зар олон нийтэд ил байлгадаг л баймаар байна шд.

-Одоо ч гэсэн олон нийтэд ил л байдаг шүү дээ?

-Сүүлийн үед алхам алхмаар урагшилж л байна. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг бас би боловсруулсан. Хүний эрхийг хамгаалах хөтөлбөр гэдгийг боловсруулаад эрх баригчдад өгсөн. Гол нь өөрсдөд нь ашиггүй болохоор дэмжихгүй байх шиг байна.

Төрийн албан хаагчтай холбоотой Эрүүгийн хууль, Захиргааны хуулинд байдаг шийтгэл оногдуулах хэсгүүдийг тусгайлан Цээрлүүлэх гэдэг зүйлийг хэрэглэмээр санагддаг юм. Төрийн албан хаагч алдаа гаргавал зурагтай нь хамт сонин дээр гаргаад “энэ хүн ийм алдаа гаргаснаас ийм хохирол учрулсан тийм учраас энэ хүнд цээрлүүлэх арга хэмжээ авч байна” гээд булантай болоод ирвэл тэр хүн зургаа гаргахгүй байхыг хүснэ.

Хэрэг хийснийх нь дараа шийтгэх гээд байгаа биш хэрэг хийхээс нь өмнө урьдчилан сэргийлэх гээд байна. Эрүүгийн хуулийг бас хэрэглэдэггүй байх юмсан гэж бодоод байгаа юм. Үүний тулд маш хатуу хуультай байх ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд.

-Эрүүгийн хуулийн зүйл ангиудыг чангатгачих юм бол хүн айгаад гэмт хэрэг хийхгүй байх сэтгэлгээ сууна гэж та бодож байна уу?

-Эрүүгийн хариуцлагын үндсэн үүрэг нь тэр л дээ. Нийгмийг гэмт халдлагаас хамгаалахын тулд гаргадаг. Хийж болохгүй зүйлсийг нь зааж өгч байгаа юм. Та бусдын юмыг хулгайлж, шүүрч, дээрэмдэж болохгүй тэгвэл ингэж шийтгэнэ гэх мэтээр. 

-Эрүүгийн хуулийг хатуу болгочихвол нөгөө хүнлэг энэрэнгүй нийгмийг бий болгох зорилго маань яах билээ?

-Шийтгүүлсэн хүний энэрэнгүй байдлын төлөө санаа зовох ёстой юм уу, хохирогчдыг бодох ёстой юм уу. Гэмт хэргийн улмаас маш олон хүн давхар хохирч байдаг. Хохирогчгүй нийгмийг байгуулах юмсан гэсэн зорилго хуулийг чангатгаснаар гарч байгаа юм. Яахав, хажуугаар нь санамсаргүй гэмт хэрэг хийсэн тохиолдолд уян хатан хандах заалтуудыг оруулах хэрэгтэй.

-Гэхдээ таны яриаг сонсоод байхаар нийгмийг гэмт хэрэгт өртөж болзошгүй болон гэмт хэрэг хийж болзошгүй хүмүүс гэж хоёр хуваагэад байх шиг. Тэгж урьдчилан харах боломж бий гэж үү?

-Кримонологийн шинжлэх ухаанд гэмт санаа бодолтой төрмөл хүмүүс гэж байдаг гэдэг. Төрөхдөө л тийм бодолтой. Гэхдээ энэ нь хүн амтайгаа харьцуулахад маш цөөн.

-Албан тушаалын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэнэ гэж та боддог вэ?

-Сая гэхэд л Э.Бат-Үүл даргын буруу шийдвэрээс болж 1,3 тэрбум төгрөг үрлээ. Энэ мөнгөөр хэдэн жижиг дунд үйлдвэр байгуулж, хэдэн цэцэрлэг барьж болохов гээд үзвэл сонин тоо гарна даа. Тэгэхээр албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зайлшгүй шаардлага энэ нийгэмд байна. 

Албан тушаалын гэмт хэргээс болоод нийгмийн баялгийн хуваарилалт шударга бус болж байна. Ингээд ирэхээр гэмт хэргийн тоо ихэсч байна. Өөрөөр хэлбэл нэг хүний албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргээс болоод бусад төрлийн гэмт хэрэг төрөн гарч байдаг.

БИ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ

-Та өөрийн чаддаг зүйл бол хууль боловсруулах гэж ярьлаа. Та түрүүнд нь бас УИХ-д нэр дэвшиж байсан. Энэ удаад дахиад дэвших бодол бий юу?

-Би нэр дэвшинэ. Гэхдээ нэг л зорилготой. Найман жилийн турш ярьсан иргэний хяналт гэдэг зүйлээ  бий болгохын төлөө ажиллана. Энэ бол төрийн хяналтаас шал өөр зүйл. Төр бол хууль гаргачихаад хэрэгжиж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг.

Харин иргэд хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүс шудрагаар ажиллаж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьдаг болох ёстой.

Иргэний хяналт тавиад ирэхээр албан тушаалтнууд ажлаа хийж байна уу, гаргасан шийдвэр нь амьдралд нийцэж байна уу гэдэг нь тодорхой болно. Хэн нэгэн хүнд гомдол гаргасан тохиолдолд хяналтын систем ажиллаж эхэлдэг болох ёстой. Өнөөдөр ажиллаж байгаа АТГ гэх мэт төрийн албан хаагчдын гэмт үйлдлийг шалгадаг байгууллагууд маань өөрсдөө дахиад л улстөрчдөөс хараат болчихсон. Эрх барьж байгаа хүмүүс өөрсдийгөө шалгадаг хүмүүст дургүй байна. Тэгэхээр л бид эрх баригчдын эмзэглээд байгаа сэдвийг шийдэх ёстой.

Таны ярилцлагаар дамжуулаад уншигчдадаа хэлэхэд одоо намайг нэг сонсоод надад итгээд үзээч гэдгийг хэлмээр байна. Би өөрийн үзэл бодолдоо хатуу итгэлтэй байна. Би төрийн албан хаагч, албан тушаалтан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй харьцдаг болгохын төлөө зүтгэнэ.

Таны ярилцлагаар дамжуулаад уншигчдадаа хэлэхэд одоо намайг нэг сонсоод надад итгээд үзээч гэдгийг хэлмээр байна. Би өөрийн үзэл бодолдоо хатуу итгэлтэй байна. Би төрийн албан хаагч, албан тушаалтан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй харьцдаг болгохын төлөө зүтгэнэ. Би хэнд ч юу ч өгч чадахгүй, харин намайг дэмжээд хууль санаачлах эрхтэй болгох юм бол та нарынхаа төлөө зүтгэнэ гэдгийг танай сайтаар дамжуулж хэлмээр байна.

-Иргэний хяналтыг заавал хуулиар зохицуулах ёстой гэж та бодож байна уу. Ялангуяа олон нийтийн сүлжээ өндөр хөгжсөн энэ үед өөрсдөө бий болчих зүйл биш үү?

-Шийдэгдэхэд хэцүү л дээ. Иргэн хүн айдастай байна. Уг нь хүн бүхэн шударга бус зүйлийг илчлээд байвал сайн.

Гэтэл манайхан шударга бус зүйлтэй эвлэрэхээс өөр аргагүй болчихоод байна. Миний нүдэн дээр наймаа хийж зүдрээд, зүдрээд амьдрал нь өөдлөөгүй хүн улстөр лүү ороод л амьдрал нь дээшээ яваад өгчихөж байна.

Иргэний хяналтыг хуульчлаад байгуулчихвал илүү үр ашигтай гэж харж байгаа юм.

Иргэний өргөдөл гомдлын хяналтын тоо бүртгэл болон төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалт хавтгайг гаргамаар байна. Жишээ нь Дорноговьд төрийн алба хааж байгаад алдаа гаргасан этгээд өөр газар дахиад төрийн албан хаагч хийчихсэн явж байдаг.

Хариуцлага алдсан хүнийг ийм хариуцлага алдсан тул халлаа гэхийн оронд чи өөрөө өргөдлөө өгөөд гар гэдэг юм байна л даа. Энийг хоорондын тохиролцоо гээд байгаа юм.

-Энэ удаад Бат-Ялалт гэж хүнд итгээч ээ гэж хэллээ. Бат-Ялалт гэж хэн юм бэ. Хэн гэдэг хүн учраас бид итгэх ёстой юм бэ?

-Би хуульч хүн. Эрүүгийн эрхзүйч мэргэжлээр цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөж,  төрийн албанд эрүүгийн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч ажлуудыг дөрвөн жил хийж байгаад АНУ-д Оклохамогийн их сургуульд улсын зардлаар суралцаад ирсэн хүн. Хүний эрх анхдагч уу, төрийн эрх анхдагч уу гэдэг асуултанд хариулах зорилгоор судалгаа шинжилгээ хийж ирсэн.

2006 оноос хойш Иргэдийн шударга шүүх нэртэй төрийн бус байгууллагыг байгуулаад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд байгаа алдааг хянах зорилготой ажилласан. Энэ хугацаанд миний бие 10 мянга гаруй иргэдтэй биечлэн уулзаж, асуудлыг нь сонсож, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. 300 гаруй хэрэг маргаан дээр өмгөөлөх хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан.

Энэ ажлынхаа үр дүнд олж авсан мэдээ мэдээлэлдээ тулгуурлаад “Засаглал дахь тэгш хэмийн онол”, “Хүний эрхийн онол” гээд хоёр бүтээл туурвиж, Иргэний харилцах дэвтэр, Дижитал хамгааллын хөтөлбөр гэх мэт хүн өөрийгөө хамгаалах төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Сүүлийн нэг жил “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр”, “Хүний эрхийн хөтөлбөр” гэх хоёр хөтөлбөрийг санаачлан боловсруулаад ажиллаж байгаа хүн.

Надад итгээчээ гээд байгаа нь миний ярьж байгаа зүйлийн агуулгыг сонсоод үзээч. Магадгүй би буруу ч ярьж байж болно, зөв ч ярьж байж болно. Надад албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл байна. Эрүүгийн эрхзүйн шинжлэх ухааныг илүү судалсан хүний хувьд монголд хамгийн хор уршигтай, нэн шаардлагатай ажлын нэг бол албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх юм.

Энэ гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яаж гэм хорыг арилгах вэ гэдэг гурван цаг дээр энэ асуудлыг ярих ёстой. Би зөвхөн өөрийн амийг бодоод, зальтай тэмцэгч нар шиг олон хүн цугласан газар очиж тэдний хүсч байгаа зүйлийг нь яриад л, хүмүүст таалагдахын тулд явдаг хүн биш.

Д.ЭНХБАТ, С.ГАНБААТАР, Ж.БАТЗАНДАН, Г.УЯНГА, Д.БАТЦОГТ НАР БОЛ ЗАЛЬТАЙ ТЭМЦЭГЧИД

-Зальтай тэмцэгч гэж та хэнийг хэлж байна вэ?

-Иргэний холбоо гээд байгуулж, УИХ-д суусан Д.Энхбат, С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, Д.Батцогт байна. Энэ хүмүүс өнөөдөр хүнд хэрэгтэй юу хийсэн юм бэ. Бидний нүднээс далдуур юу болдогийг сураг таамгаар бол мэднэ л дээ.

-Та энэ хүмүүсийг ингэж хэллээ гээд тэр хүмүүс нэр төрд халдлаа гэж шүүхэд хандвал яах вэ?

-Би юунаасаа айхав дээ. Хэлсэн үгнийхээ төлөө бүү хэл хэлээгүй үгнийхээ төлөө шоронд дөрвөн сар суусан хүн. Хүний эрхийн төлөө тэмцлээ гээд дөрвөн сар хоригдож, шоронгийн өрөөнд өглөөг угтахад сонин л байдаг юм билээ. Хийвэл бүү ай гэдэг шиг төрийн албан хаагчдаас иргэдэд учруулдаг дарамт шахалт байхгүй болчихсон бол миний тэмцлийн үр дүн гарчээ гэж бодно.

-Та ер нь яагаад ингэж тэмцэх болсон юм бэ?

-Би америкаас ирснийхээ дараахан замын цагдаатай маргалдаж байсан. Тэр үед замын цагдаа хүний бичиг баримтыг ямар ч яриа хөөрөөгүй халааслаад аваад явчихдаг байлаа. Хүнтэй харьцахдаа хүртэл маш дээрэлхүү. Тэрнээс болоод л тэмцэж эхэлсэн.

Замын цагдаагийнханд “хүнийг ямар зорилгоор зогсоодгоо, хүнтэй яаж харьцдагаа, хүний бичиг баримтыг ямар журмаар хурааж авдагаа мэдэхгүй байна” гээд шаардлагуудыг тавьсны үндсэн дээр өнөөдөр дээрэмчин шиг халаасандаа жолоочийн бичиг баримтыг нь хийгээд явдагаа больж, хүнийг бас үндэслэлтэй зогсоодог болсон байна. Миний хийсэн ажлын үр дүн гарч л байгаа юм.

Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн үүдэнд хүлээлгийн өрөө гэж байдаггүй байлаа. Гэтэл өнөөдөр бүх цагдаагийн хэсэг үүдэндээ хүлээлгийн танхимтай, телевизтэй болж. Энэ бүгдийг харахаар би бас буруу зүйлийн төлөө тэмцээгүй юм байна шүү гэж бодогддог. Би анх хилсээр таван жилийн ял аваад, нэг жил шоронд суусан хурандаа хүнийг өмгөөлөөд цагаатгуулж байсан.

Цагаатгах тогтоолоо сонсоод ухаан алдан унаж байгаа тэр хүнийг хараад хууль зүйн бодит туслалцаа хүнд ямар их хэрэгтэй байдгийг ойлгосон. Би хүнд тусалья л гэж ажлаа эхлүүлсэн болохоос хүнд сайхан харагдья, олонд танигдья, УИХ-д суудал авья гэж бодоогүй. Би баттай хэлье.

Би хэнээс ч мөнгө авч, хэний ч дуу хоолой болж яваагүй. Өөрийн үзэл бодолтой, зорилготой, зорилгынхоо төлөө тэмцэж яваа хүн. Бид сайхан амьдрах ёстой.

Ядуу буурай орны хүмүүс гэж харамсаж суухгүйгээр цөмөөрөө Чингисийнхээ монголыг байгуулахын төлөө амьдарья. Бид өнөөдөр цэрэг дайны асуудлаар түрэмгий бодлого явуулах шаардлагагүй. Оюун ухааныхаа хүчээр энийг бий болгоё. Буруу гэсэн зүйлтэй эвлэрэхгүйгээр, нэг нэгнийгээ хайрлаж, ойлгоод, дэмжээд ажиллах юмсан.