Тэмүүжин.Х 2014.09.30 | Сонин: Үндэсний Шуудан

Х.Тэмүүжин: Цагдаагийн албан хаагчид та бүхэн хүний эрхийг дээдэлж ажиллаарай

Х.Тэмүүжин: Цагдаагийн албан хаагчид та бүхэн хүний эрхийг дээдэлж ажиллаарай
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Цагдаагийн ерөнхий газар шинэ байртай боллоо.

Нээлтийн үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Цагдаагийн байгууллага мэргэжлийн өндөр төвшинд ажиллахад чадварлаг удирдлагын багаас гадна ажил үүргээ саадгүй явуулах байр хэрэгтэй. Энэ байрыг дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад орууллаа.Цагдаагийн албан хаагчид та бүхэн иргэдэд ээлтэй, хүний эрхийг дээдэлж ажиллаарай” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Нийтдээ дөрвөн жилийн хугацаанд долоон тэрбум төгрөгөөр энэ байшинг босголоо.Өөрөөр хэлбэл, маш хямд өртгөөр барьсан. Та бүхэн одоо тав тухтай ажиллах шинэ байртай боллоо. Тиймээс сэтгэл, зүрхнээсээ ажилдаа хандаж, хариуцлагатай, элдэв муу нөлөөнд авталгүй, монгол төрийн төлөө үнэнч шударгаар зүтгээрэй” гэв.