Авто замчдын дугуйн уралдаан Хүй долоон худагт боллоо
Авто замчдын дугуйн уралдаан боллоо.
2014.10.13

Авто замчдын дугуйн уралдаан Хүй долоон худагт боллоо

Авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн нэрэмжит Авто замчдын дугуйн уралдаан 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хүй долоон худагт боллоо.

Уралдаанд  МАЗХ, АЗХЭШСТ, МАЗЗХ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Эн Би Си Си ХХК, Тайхарын зам ХХК, Эс Ар Пи Монголиа ХХК, Соёмбот зам ХХК, Эйч Ай Би ХХК, Замын битум ХХК, Даш зам ХХК, Сэлэнгэ АЗЗА ТӨХК, Төв АЗЗА ТӨХК, ХЗТ- Авто зам ХХК, Оч наран ХХК-ийн тамирчид оролцон  эмэгтэй бөөн гараат 5км , эрэгтэй бөөн гараат 15км, захирлууд бөөн гараат 5км зайд тус тус уралдлаа.

Уралдааныг ивээн тэтгэсэн “Аврага зам” ХХК, “ Эн Би Си Си” ХХК-ын хамт олонд нийт замчдынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлэхийн хамт цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Алтан шар замын хишиг буян

Ашид мөнхөд ивээх болтугай