2014.11.04

Д.Жаргалсайхан: Экобус бол миний гэхээс илүү бидний бүтээл

“Ажлын дараа” нэвтрүүлэгтээ Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Хэзээнээс Цахилгаан тээвэр компанийн ажлаа өгсөн бэ?

Би төр засгийн байгууллагад 26 жил алба хаасан. Цахилгаан тээвэр компаний паркийг шинэчлэхийн тулд дотоод нөөц бололцоондоо түшиглэн 70-аад машин үйлдвэрлэсэн. Ингэх явцдаа технологийн олон шинэ шийдлийг бий болгосон. Өөрийн мэдлэг дадлага туршлага чадвар, багаа аваад гаран ажиллаж байна.

-Эко бус үйлдвэрт та ямар албан тушаалтай байна вэ?

Техник технологийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ нь миний бүтээл гэхээсээ илүү бидний, монголчуудын бүтээл юм.

-Хэдэн төрлийн машиныг үйлдвэрлэлд гаргасан бэ?

Манай хамт олон найман нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Мон бус, трейлобус, электробус, цахилгаан машин гэх мэтчилэн. Технологийн шийдлүүүд нь бүгд өөр  өөр.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү