Төмөрлөг машин үйлдвэрийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2014.05.31

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобус үйлдвэрлэжээ

Нийтийн тээврийн автобус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх ёстой гэсэн журам олон жилийн батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм.

Харин манай инженерүүд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай автобусыг нийтийн тээвэрт гаргахад бэлэн болжээ.

Энэ талаар Төмөрлөг машин үйлдвэрийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлэхдээ: 

Троллейбусанд 2006 оноос хойш монбус, дуобусыг үйлдвэрлэж, гадагш нь хүртэл гаргаж байна. Техникийн бүрэн оношилгоог бид хийж чадаж байгаа учраас ямар ч аюулгүй гэдгийг хэлмээр байна" хэмээв.