С.Арслан: Олборлогч компани шууд экспортлогч байхыг хориглох хэрэгтэй
Монголын Төмөрлөг, Машин Үйлдвэрлэгчдийн Үндэсний холбооны Гүйцэтгэх захирал С.Арслан
2014.01.20

С.Арслан: Олборлогч компани шууд экспортлогч байхыг хориглох хэрэгтэй

Төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Арслантай ярилцлаа.

-Эрдэс баялгийн бодлого батлагдаж буй энэ цаг үед боловсруулалтын салбарын хүний хувьд ямар бодолтой байна вэ?

Ерөнхий сайдын ярьснаас үзэхэд манай эрдэс баялгийн салбарын бодлогод байгалийн баялгаа зөөгөөд байх биш, эцсийн боловсруулалт

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй асар том ордыг “Болд төмөр Ерөө гол” ХХК эзэмшдэг. 2010 он. Тууз хайчлалт

хийнэ гэдгийг гол чиглэл болгож байгаа юм шиг санагдлаа.

Эрдэс баялгаа боловсруулах нь эн тэргүүний ажил байх ёстой. Манай төмөрлөгийн салбарын хувьд төмрийн хүдрийн асуудал хүнд байгааг анхаарах хэрэгтэй байна.

Монгол улс жилдээ зургаан сая тонн төмрийн хүдэр гадагш нь экспортолж байгаагийн 70 хувийг “Болд төмөр ерөө гол компани дангаараа гаргадаг. Гэтэл гаргаж буй төмрийн хүдрийнх нь үнэ дэлхийн зах зээлээс гурав дахин хямд үнэтэй байгаа юм. Ийм хямд үнээр хоногтоо 200-300 вагоныг гаргаж байна шүү дээ.

Гаалийн татвар, экспортын татвар авдаггүй. Тэгсэн мөртлөө үйлдвэр барина гээд байгаа юм. Хурдацтайгаар бүгдийг нь зөөж дууссаны дараа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын металлургийн үйлдвэр ашиглалтад ороход төмрийн хүдэргүй болчихоод дахиад хүдэр авах асуудал гарах вий хэмээн айж байна.

- Дарханы хар металлургийн ашиглалтад ороход бүх хаягдал төмрөө урагшаа гаргачихсан гашуун түүх байдаг?

Харин тийм. Хаягдал төмрийн нөөц дуусчихаад байна. Үлдсэн хаягдал төмрийг төрийн өмчит Дарханы хар металлургийн үйлдвэр авах гэхээр өндөр үнэ хэлээд байгаа. Гэтэл өмнө нь байгуулагдсан хятадын төмрийн

Төмөр хүний хөшөө. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр 1993 онд анхны ган хайлалтаа хийсэн түүхтэй

үйлдвэрүүд үнэ цохиод булаагаад авчихдаг. Тиймээс төрийн оновчтой зөв бодлого байх хэрэгтэй.

Ер нь бол төмрийн хүдэр олборлогчид өөрсдөө бүтээгдэхүүнийг гадаад улс руу экспортолно гэдэг нь утгагүй. Швед улсад бол олборлогч компани хэзээ ч экспорт хийдэггүй. Харин ложистикийн компани түүнийг нь авч экспортод гаргадаг. Гэтэл манайхан замбараагүйгээр төмрийн хүдрээ гаргаж байна. Улсын хэмжээнд гучаад төмрийн хүдэр олборлогч компаниуд байгаагаас бүгд экспорт хийдэг.

-Тэгээд энэ байдлыг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?

Ерөөсөө төмрийн биржийг байгуулж төмрийн хүдрийн худалдаа, экспортын хийх хэрэгтэй. Тэгээд олборлогч компани шууд экспортлогч байхыг хориглох хэрэгтэй. Манай улсын төмрийн хүдрийн нөөц тэрбум орчим тонн. Бодит нөөц нь 600 сая тонн. Эдгээрийн арван жилийн дотор зөөгөөд дуусгачихна. Тиймээс үйлдвэр ашиглалтад ороход юутай байх вэ гэдгээ  бодолцох хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.