Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийн эсрэг хуулийг олонхиороо шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн, БОХХАА байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.01.18

Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийн эсрэг хуулийг олонхиороо шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн, БОХХАА байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн УИХ дахь байнгын хорооны зүгээс хэрхэн дүгнэж байгаа вэ. Хэрэгжүүлэх тал дээр ямар ажил хийж байна?

Урт нэртэй хуулийг анх санаачлан батлуулсан Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваас үрэн, Д.Энхбат, Ц.Сэдванчиг нарын гишүүд мэдээлэл хийж байгаа нь

Манай байнгын хороо урт нэртэй хуулийн хэрэгжилтэд өөрийн чиг үүргийн дагуу хяналт тавьдаг. Энэ хуулийн агуулга нь маш зөв зүйтэй. Харин хэрэгжүүлэх тал дээр асуудал гараад байгаа нь миний бодлоор хэрэгжилтийн зөв хэлбэрээ сонгож чадаагүйтэй холбоотой гэж боддог. Хэрэгжүүлэх явцад нугалаа гарч байгаа жишээтэй би таарч байсан. Тухайлбал орон нутагт урт нэртэй хуулийн нэрээр нөхөн сэргээлт нэрийн доор олборлолт явуулж байна. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхэд компаниудад нөхөн төлбөр олгох ажилд саад учирдаг.

-Компаниуд их хэмжээний нөхөн төлбөрийг засгийн газраас шаардаж байгаа гэж сонссон?

Маш их хэмжээний нөхөн төлбөр шаарддаг. Тийм их мөнгө засгийн газарт байхгүй. Энэ бол маш том саад бэрхшээл. Манай байнгын хороо хуулийн хэрэгжилттэй холбоотой Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын газрын мэдээллийг сонсдог. Тэд мөн л нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг дурдаж ярьдаг.

-Нөгөө талаар урт нэртэй хуулийн эсрэг хуулийн төсөл орж ирсэн. Та урт нэртэй хуулийг санаачлагчийн хувьд энэ байдалд хэрхэн хандаж байна?

Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Байгаа баялгаа бид ашиглах ёстой. Гэхдээ ирээдүй хойч үедээбаялгаа нөөцлөх нь монгол төрийн хар хайрцагны бодлого. Монгол улсад хариуцлагатай уул уурхай хөгжөөсэй гэж боддог. Урт нэртэй хуулийг санаачлагчийн хувьд хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

Тэр эсрэг хуулийн төслийг олонхиороо л шийдвэрлэх байх. Ер нь эрдэс баялаг олборлож байгаа компаниуд эх орондоо хайртай, нийгмийн хариуцлагатай байх ёстой. Угааса монгол түмэн байгалийн хишгийг хүртэхдээ эргүүлээд ямарваа нэг зүйлийг өгдөг уламжлалтай. Тиймээс алтаа олборлосон ч байгалиа хамгаалж нөхөн сэргээж ажиллах ёстой.

-Монгол улс уран олборлолтын талаар ямар бодлого баримталж байна вэ?

http://golomt.org/2011/11/07/business3/

Байгаль орчны талаар баримтлах бодлого болон хуулийн хэрэгжилтэд байнгын хороо хяналт тавьж ажилладаг. Ураны хайгуул олборлолтын талаар янз бүрийн сөрөг мэдээлэл гардаг. Гэхдээ миний бодлоор хуулийн хүрээнд ураны хайгуул олборлолтыг явуулах нь зүйтэй.

Энэ зах зээл дээр дэлхийн нэр хүндтэй компаниуд орж ирдэг. Гэхдээ бид хамгийн гол нь байгаль орчин, хүн мал амьтанд хоргүй технологиор үйл ажиллагаа явуулахыг шаардах ёстой.

 Ярилцсанд баярлалаа.