Л.Наранбаатар: Уул уурхай уналтад ороход хамгийн түрүүнд орон нутгийн иргэд хохирсон
“Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн Ерөнхий захирал, Эрдэс баялагийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.
-Өнгөрсөн жил уул уурхайн салбарт монгол улс цээжээ дэлдэж чадалгүй, хүнд цохилтод орсон. Компаниудын хувьд ямар сургамж авсан бэ. Өрсөлдөх чадвар, маркетинг борлуулалтаа хэрхэн сайжруулах ёстой вэ?
Үнэндээ бид дэлхийн эдийн засаг өсөлттэй байгаа үед өрсөлдөөний орчноо мартчихсан. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэх, тээвэрлэлтийн зардлаа бууруулах зэрэг нь хамаагүй болчихсон гэсэн үг. Ухаж гаргаад түүхийгээр өндөр үнэтэй өгчихөд асуудал байгаагүй. Гэтэл үнэ нь унаад ирэхээр өөрийн эрхгүй аль аль талдаа хүнд цохилтод орж байна. Хүнд байдлаас гарахын тулд үйлдвэрлэлийн технологио сайжруулах ёстой, хаягдалгүй сайн боловсруулалт хийж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргавал урт хугацаанд амьдарч чадна гэдгээ ойлгож авсан байх.
-Харин Засгийн газрын зүгээс ямар сургамжийг авах ёстой вэ?
Засгийн газрыг зүгээс үнийн өсөлт байнга байдаггүй юм байна гэдгийг ойлголоо. Тиймээс өсөлтийнх нь үед компаниудаа яаж дэмжих вэ,
2013 оны эхний хагас жилд улсын нэгдсэн төсвийн орлого өссөн дүнгээр 2.5 их наяд (өмнөх оны мөн үеээс зургаан хувиар өссөн), зарлага 2.6 их наяд төгрөг (өмнөх оны мөн үеээс 10 хувиар буурсан) болж, төсвийн тэнцэл 133 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. УУЯ
уналтынх үед яах юм гэдгийг бодлогоороо харж байгаа байх. Уул уурхайн салбар зогсонги байдалд орохоор хамгийн түрүүнд нутгийн ард иргэд ажилгүй болж хохирсон. Түүнтэй адилхан манай консалтингийн салбарынхан, геологи хайгуул, ханган нийлүүлэгчид ажилгүй болсон.
Монголчууд хүнд үеийг давсаны хувьд засгийн газар, хөрөнгө оруулагч нийтээрээ нэгдсэн бодлоготой болоод урт хугацааны төлөвлөгөө гаргаж, эрсдлийг давах өрсөлдөх чадвартай болох ёстой.
-Ямар асуудлыг шийдэх ёстой гэдэг дээрээ хүртэл нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй гэж байсан. Энд эрх ашгийн зөрчил яваад байгаа юм биш үү?
Би их сонин юм ярья. Монголчуудын зан храктерийн асуудал энд их нөлөөлдөг. Хэн нэгэн нь үйлдвэрлэл эрхлээр ашиг олохоор атаархах сэдэл төрж болчимгүй алхам хийдэг. Орон нутагт жижиг бойкотчингууд бий болж олон нийтийн тархийг угааж байна. Хүмүүсийг зохион байгуулалтад оруулж иргэний хөдөлгөөний шинжтэй зохион байгуулаад хуулийн дагуу явж буй үйлдвэрлэлд саад учруулж, улмаар зогсоох байдлаар дарамталдаг. Гэхдээ одоо сорилтуудыг туулсаны эцэст хүмүүс ойлгож эхэлсэн.
Тийм учраас манай ард иргэд ямар нэгэн судалгаагүй, хар бохир үгээр турхирсан, давшсан нөхдүүдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт орон нутгийн оролцоог хэрхэн тусгаж буй талаарх таны бодлоор сонсмоор байна. Өнгөрсөн жил ерөнхийлөгчөөс өргөн барьж буцаан татагдсан Ашигт малтмалын хуулийн төсөлд орон нутгийн оролцоо маш сайн хангадсан байсан ч дэмжээгүйг санаж байгаа байх.
Тэр хуулийн төсөл орон нутгийн оролцоо, нутгийн иргэдийн эрх ашгийг хангасан заалт нь хуулийн 70 гаруй хувийг эзэлж байсан. Ерөнхийдөө уул уурхай хэрэг байна уу, зогсоосон нь дээр гэсэн агуулгаар ярьсан юм. Хэрвээ тэр хуулиар явсан бол өдийд уул уурхайн хөрөнгө оруулалт бүхэлдээ зогсох байлаа.
Аль нэгийг нь дээр үзэж, давамгайлсан байдлаар асуудлыг шийдвэл хэн ч хожихгүй
Ер нь уул уурхайн төсөлд засгийн газар, хөрөнгө оруулагч буюу үйлдвэрлэл эрхлэгч, ард иргэд гэсэн гурван тал бий. Энэ гурван тал гурвалжин шиг тэнцвэртэй, аль аль талийнхаа эрх ашгийг хүндэтгэвэл уул уурхайн хөгжил ирнэ.
Тиймээс аль нэгийг нь дээр үзэж, давамгайлсан байдлаар асуудлыг шийдвэл хэн ч хожихгүй.
Ярилцсанд баярлалаа.