Ж.Энхбаяр: Манай төсөвт малжуулахад зарцуулах хөрөнгө байхгүй
2010.05.11

Ж.Энхбаяр: Манай төсөвт малжуулахад зарцуулах хөрөнгө байхгүй

Жавар тачигнасан хүйтэн өвөл урин дулаан цагтай золгожбайна. Зуд турхан нүүрлэснээс малчдын хот харлаж, амьжиргаагаа залгуулдаг хэдэн мал нь хорог дсон. Төр засгаасмалжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар сүүлийн үед ярьжбайгаа. Дээрх зүйлийг хийх нь зөв, буруу гэсэн яриа ч байна. Учир нь, хувийн өмч болсон мал сүргээ харж хандаагүй, хангалттай өвс тэжээл бэлтгээгүй малчдын буруу гэж үзэх хүмүүс ч бий. Энэталаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

-Энэ ажил нь төр засгаас бодлого болон гарч байгаа Монгол мал хөтелбөрийн хүрээнд хийгдэх юм. Үүнийг хийх ёстой зүйл гэж бодожбайна. Яагаад гэвэл хөдөө орон нутгийнхны амьжиргаагаа залгуулдаг ганц зүйл нь мал. Энэ нь үгүй болчихвол төв суурин газар руу нүүж, хотхүрээгээ тэлж, нөгөө утаа үйлдвэрлэгч яндангийн тоо нэмэгдэнэ. Тиймээс ямар нэгэн арга хэмжээ авч их нүүдлийг саармагжуулах хэрэгтэй.

-Таны сонгогдсон тойргийн хувьд хэчнээн өрх малгүй болов?

-Одоогоор 4500 өрх амьжиргаагаа алдсан. Үүний 800 нь огт малгүй, 850 орчим нь малынхаа 90 хувийг, хоёр мянга нь 50-аас дээш хувийг алджээ. Дунджаар нэг өрхийн ард таван хүн бий гэж үзвэл 23 мянган иргэн хүндхэн бай-далд орчихож. Өвөл бэлтгэсэн мах, борц нь дуусч, хавар ноолуурын хэдэн төгрөгөөрөө хорвоогийн бор хоногийг өнгөрөөдөг. Иймд амьжиргааг нь залгуулах зүйлтэй болгох шаардлагатай байгаа биз. Ер нь, анхаарч авч үзэхгүй бол өлсгөлөн гэдэг айхтар зүйлтэй тулгарч мэднэ.

-Нэг өрх хэчнээн малтай байж амьжиргаагаа авч явах вэ?

-Дөрвөөс зургаан ам бүлтэй өрх 30 малтай байхад хангалттай. Гэхдээ тийм хангалуун байхгүй нь мэдээж. Хорогдсон малаа л эргүүлэн бий болгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөгийн байдлаар Монгол Улсын төсөвт ийм хэмжээний хөрөнгө байхгүй. Иймээс өөөр арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.

-Хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй хэрэгжих боломжгүй юмбайна. Таны бодлоор чухам ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хэдэн тэрбумаар гаргаж малжуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор бичил уурхай эрхлэх бололцоог нээж, эрх зүйн орчныг бий болгоххэрэгтэй. Өөрөөр хэлбэл, алтны шороон ордоо ашиглах юм. Гайгүй шиг нөөцтэй, боломжийн талбай олчихвол тэнд ажиллах иргэд маань аргэрийнхнээ буюу 5-10 мянган өрхийн амьжиргаа шийдэгдчихнэ. Ийм чиглэлээр энэ хүндрэлийг давж болох юм. Одоохондоо Засгийн газраасгаргасан түр журмаар зохицуулагдаад явж байгаа ажил.

-Малаа барьцаалж зээл авсан иргэд цөөнгүй. Зээлийн асуудлыг төр хариуцах уу?

-Үгүй. Банк малыг нь барьцаанд авсан шүү дээ. Тэр нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж үрэгдсэн. Өөрөөр хэлбэл, банк эрсдэлээ тооцож, хүүгээ тооцон аливаа асуудал үүсвэл түүнийг зохицуулах, нөхөх багц байдаг. Цэвэр бизнесийн ажил.

-Тэгэхээр малчид өргүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Нэгэнт малаа барьцаалаад л зээл авсан бол эргүүлж төлөх шаардлагагүй. Тухайн иргэний хөрөнгө нь банкны зээлийн төлбөр болоод л явчихаж байгаа хэрэг. Ерөнхийдөө өнөө маргаашгүй, даруйхан хийж гүйцэтгэх ажил бол бичил уурхай л байна даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.