Д.Ганхуяг: Бидний буруугаас хятадууд 6-8 сая ам.долларын ашиг олсон
2010.04.29

Д.Ганхуяг: Бидний буруугаас хятадууд 6-8 сая ам.долларын ашиг олсон

Д.Ганхуягтай ноолуурын асуудлаар ярилцав.

-Ноолуурыг нэмүү өртөг шингээж экспортлох нь зөв гэж та хэлж байсан. Ер нь энэ салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд юу шаардлагатай вэ?

-Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай баялгаа бид түүхийгээр нь биш аль болох өөрийн оронд нэмүү өртөг шин-гээж хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний байдлаар экспортлох нь эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой байх нь мэдээж юм. Түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөн байдаг зах зээлийн зарчимд төр, засаг байнга анхаарах шаардлагатай.Хүн ам цөөтэй манай орон бүх төрлийн түүхий эдийг боловсруулна гэвэл хэцүү байх.

-Нэмүү өртөг гэснээс ер нь 2009 онд манай улс самнасан ноолуур экспортлоод хэр ашиг олсон юм бол?

-2009 онд Монгол Улс 8000 тн орчим ноолуур үйлдвэрлэснээс өмнөд хөршид угаасан, самнасан байдлаар 5800 тн гаруй буюу нийт ноолуурын 70 гаруй хувийг гаргасан байна. Харин манайхыг бохир ноолуурынхаа экспортын татварыг тэглэмэгц өмнөд хөрш импортын татвараа 10 юаниар нэмэгдүүлж, 6-8 сая. ам.доллараар төсвийн орлогоо нэмэгдүүлсэн байна.2009 онд манай улс 1623 тн самнасан ноолуурыг дунджаар 42.1 ам.доллараар экспортолж, 68.37 сая ам.долларын орлого олжээ. Гэтэл энэ онд самнасан ноолуурын зах зээлийн дундаж үнэ 58 мянган ам.доллар бай-сан. Энд зөрүү нь 25.8 сая ам.доллар болж байна.Тийм учраас 2016 онд нийт ноолуурын 50 хувийг самнаснаар, 50 хувийг сүлжмэл болон бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулах зорилтыг тавих хэрэгтэй. Монгол Улсад үлдэх нэмүү өртөг 250- 300 сая.ам.доллараарнэмэгдэхээр байгаа. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ-ийг дунджаар 100 ам.доллараар нэмэгдүүлнэ гэсэн үг. Ажлын байр багадаа 25 мянгаар нэмэгдэх тооцоо бий.

-Түүхий эдийн үнэ тогтвортой байх болов уу?

-Үүнийг хоёрхон үндэслэлээр дурдаж болно. Нэгдүгээрт түүхий эд болон хагасболовсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөнд байдаг зах зээлийн зарчим үйлчилнэ.Хоёрдугаарт, Монгол Улсын угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал нийт түүхий эдийн хэмжээнээс 1.5-1.8 дахин их болбол дотоодын өрсөлдөөнөөр түүхий эдийн үнэ тогтвортой байх боломжтой.

-Энэ салбарын үндэсний үйлдвэрээ дэмжихэд төрөөс ямар бодлогын шийдэл шаардлагатай вэ?

-Ноолуурын зөвлөгөөн удаа дараа болоход хэд хэдэн шийдлүүд гарч байсан юм. Тухайлбал жилд үйлдвэрлэгдэж байгаа 8000 тн ноолуурынхаа 50 хувийг самнасан ноолуур, 50 хувийг сүлжмэл бүтээгдэхүүн болгоход Монголын эдийн засагт жилд 500-аас доошгүй сая ам.долларын нэмүү өртөг бий болно. Ингэвэл нэг тн ноолуур 62500 ам.долларын үнэ хүрнэ. Энэ нь ноолуур нэг тн зэсээс ес дахин, нэг тн угаасан нүүрснээс 62.5 дахин илүү үнэ цэнэтэй болохыг харуулж байгаа юм.Хоёрдугаарт, салбарын үйлдвэрлэгчдийг санхүүжилтээр дэмжихэд 2010 оны байдлаар 100 сая ам.доллараас доошгүй хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай юм билээ. Энэ дэмжлэгийг тогтмол болгох, нөгөөтэйгүүр малчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох зорилгоор Түүхий эдийн биржийн тухай хуулийг батлах хэрэгтэй.Гуравдугаарт боловсруулаагүй ноолуурын кг тутамд үнийн 15 хувьтай тэнцэх экспортын татвартай болгох санал байгаа. Ингэснээр Хятад руу экспортлогдож буй боловсруулаагүй ноолуурын хэмжээ багасч, илүү нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурын экспортын хэмжээ нэмэгдэнэ. Дөрөвдүгээрт, самнасан ноолуурыг дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр экспортлохын тулд татварын зохицуулалт эсхүл самнасан ноолуурын экспортын үнэд зохистой хяналтыг бий болгох нь чухал.Тавдугаарт, самнах, ээрэх үйлдвэрийн салбарт дотооддоо төгс өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай. Үүний тулд дотоодын зах зээлд борлуулж байгаа самнасан ноолуур, ээрмэл утсыг НӨАТ-аас чөлөөлж ЖДҮ-ийг дэмжих хэрэгтэй.Зургадугаарт, өнөөдөр манайд нийт ноолуурынхаа 30 орчим хувийг ээрмэл утас болгох хүчин чадал бий. Тийм учраас 2016 он хүртэлх хугацаанд энэ хувийг 50 буюу түүнээс дээш хувьд хүргэх үйлдвэрлэлийн машин, төхөөрөмж худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй юм.Мөн Монголын санхүүгийн зах зээлд эргэлддэг мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгах, зохих хариуцлагыг тооцох хэрэгтэй.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.