"Тусгаар тогтнолын одон"-оор энгэрээ мялаалаа
2014.11.26

"Тусгаар тогтнолын одон"-оор энгэрээ мялаалаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг Улс тунхагласны 90 жилийн ойн баяраар "Тусгаар тогтнолын одон"-оор энгэрээ мялаалаа. 

Монгол Ардын Намын дээд шагнал болох Тусгаар Тогтнолын одонгоор МУ-ын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаануямбуугийн Бат-Эрдэнэ, МУ-ын хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн Цэвэлдорж, Шадар сайд асан Бадрахын Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Цэдэн-Ишийн Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Бадарчийн Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Нямын Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Лхамсүрэнгийн Балган нарыг шагнажээ.