Ж.Эрдэнэбат: МАН шийдсэн асуудлаа нэг хүн шиг дуугарч чаддаг
“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцлоо.
-МАН яагаад Шийдлийн Засгийн газарт орох болсон бэ ?
МАН-ын бага хурал хуралдаж Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн. Хэлэлцээд олонхын саналаар Засгийн газарт хамтарч ажиллах нь зүйтэй гэж шийдсэн. Мөн ард түмний болон, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс Засгийн газарт орж хамтрахаар боллоо.
-Та МАН-ын удирдах зөвлөлийн гишүүний хувьд Засгийн газарт орно гэсэн шийдвэрийг юу гэж үзэж байна вэ ?
Манай намын хувьд бүхий л асуудалд тодорхой хэмжээгээр удирдлагын зүгээс шийдвэр гаргадаггүй. Удирдах байгууллагын зүгээс шийдвэр гаргадаг онцлогтой нам. Шийдсэн асуудал дээрээ нэг хүн шиг дуугарч чаддаг.
-Ц.Нямдорж гишүүн намаасаа гарна гэдэг мэдээлэл гарсан. Мөн бие даагчдыг хасаад 73 болно гэсэн яриа байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна ?
Парламентын хувьд сөрөг хүчингүй болчихлоо, ийм нөхцөл үүсэх гээд байна ингэж болохгүй гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Нямдорж гишүүний тухай хэвлэлээр гарч байгаа мэдээлэл бол худал зүйл.