Д.Баттулга: Шатрын спортыг сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж байна
НИТХ-аас зохион байгуулдаг Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Уг тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 60 гаруй шатарчид оролцжээ.
НИТХ-ын дарга, нийслэлийн шатрын холбооны ерөнхийлөгч Д.Баттулга “Шатар гэдэг бол хүн болгонд хүртээлтэй спорт. Хүний оюун ухааныг хөгжүүлж, эмх цэгцтэй, тэсвэр тэвчээртэй болгодог. Мөн олон нийтэд хүртээмжтэй байлгах талаасаа хийхэд дөхөмтэй спорт учраас цаашдаа олон арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Хүмүүсийн насны онцлогийн дагуу тэмцээн зохион байгуулж, бас шатрын спортыг сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 46, эмэгтэй 28 тамирчин оролцож оюун ухаанаа сорьсон аж. Тэмцээний ялагчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү